СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Н.Тэмүүлэн: Шувуу ажиллагаагаар 12 этгээдийг Монгол Улсад авчирч, 19 хүнийг эрэн сурвалжилж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 11 сарын байдлаар ямар ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулсан талаарх мэдээллийг өглөө.

Гэмт хэргийн талаарх 1477 гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 610 гомдол мэдээлэл буюу 41,3 хувьд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын хэрэг нээсэн. 773 гомдол мэдээлэл буюу 52,3 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 38 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай тус тус прокурорт шилжүүлжээ. Мөн, Авлигын эсрэг шувуу ажиллагааны талаар АТГ-аас өнөөдөр мэдээлэл өглөө.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:

-Шувуу ажиллагааны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан сэжигтэн, яллагдагч нийт 34 байсан. Үүнээс 2023 оны гуравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 17-ны хооронд:

  • Унгараас 1
  • Серби 1
  • Польш 1
  • Филиппин 1
  • БНХАУ 2
  • Австрали 1
  • Туркээс 1 нийт 12 этгээдийг Монгол Улсад авчирсан.

Үлдсэн 22 этгээдийн нэг этгээдийг харьяаллын дагуу шилжүүлсэн бол хоёр этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан учир олон улсад эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон.

.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гадаад руу оргон зайлсан этгээдүүд байгаа газар нь хаана байгаа болон буцаан авчрах ажил амар биш, хүндрэлтэй тулгарч байгаа.

Тухайлбал, хэргийн ажиллагаанаас оргон зайлсан этгээд Турк улс руу олон улсын онгоцоор Францад очоод цааш Нидерланд улс руу гараад Вьетнам руу явсан. Вьетнамаас буцаад Австри, Грект очоод Нидерланд руу буцаад АНУ-ын Лос Анжелес хотод очоод тэндээсээ Орланд хот руу явсан дүр зурагтай байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.