- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хурлаар хоёр асуудал хэлэлцжээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
Нэгдүгээрт, УИХ-ын есөн байнгын хорооны дарга нарын бүрэн эрхийг хугацаа дууссан. Тиймээс шинээр байнгын хороодын дарга нарыг сонгох зарчмыг ярилцаж тогтсон. Энэ долоо хоногт тав, ирэх долоо хоногт дөрвөн байнгын хорооны даргын асуудлыг шийдвэрлэхээр тогтсон. УИХ-ын хуульд байнгын хорооны даргын хугацаа нэг жил. Нэг удаа улирна сонгогдож болно гэж заасан. Бүлэг дотроо өрсөлдүүлж шийдвэрлэнэ гэлээ.
Хоёрдугаарт, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн шинэ удирдлагаас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонссон. Нийслэлийн удирдлагуудаас асуултад хариулж тодорхой хэмжээний мэдээлэл өгсөн. Цаашид энэ чиглэлээр дорвитой арга хэмжээ авах чиглэлийг Нийслэлд өгч буй гэлээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг Даргын орлогч О.Номинчимэг агаарын бохирдолтой холбоотойгоор дараах мэдээллийг өгөв.
Нийслэлийн Засаг Даргын орлогч О.Номинчимэг:
-Сэлбэ болон Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах ажил бий. Эхний ээлжид 20,000 айлыг гэр хорооллоос орон сууцанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ нь агаарын бохирдлыг цогцоор нь шийдэх эхлэл болно.
Тоосонцрын ихэнх нь автомашины утаанаас гарч байгаа. Автомашины утаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын 29 орчим хувийг эзэлж байна. Насжилт өндөртэй машин их, шүүлтүүр бага, евро 5 стандартын түлш хэрэглэхгүй байгаатай холбоотой. Бидний өргөн барьсан хуулиар автомашины явах хурдыг нэмснээр агаарын бохирдол 17 хувиар буурна. Евро 5 түлшний хэрэглээ бага байна. Хангамж талаас нь сайжруулах, стандартын түлш хэрэглүүлэх тал дээр бодлогын хувьд анхаарч УУХҮЯ-тай харилцан ажиллаж байгаа.
Богино хугацаанд буюу энэ өвлийн тухайд агаарын бохирдлын эсрэг ямар ажил хийх талаар "Гэр хороололд 198,000 орчим өрх байна. Үүнээс 82,000 гаруй айл стандартын бус зуухтай байгаа юм. Тиймээс яндангаа бууруулах арга хэмжээ авч, 20,000 айлыг цахилгаан халаагуурт шилжүүлнэ.
Амьжиргааны түвшин доогуур 70,000-80,000 айлд давхар шаталттай зуух ашиглуулах төсөл хэрэгжүүлж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бас бөөн мөнгө цавчих бийдээ хэн хянах юм болоо төсөвийн мөнгө идэх вий арга нарийсах вий