СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

О.Батнайрамдал: "Эрдэнэт"-ийн 49 хувийг авахын тулд Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл "Цемент шохой"-г луйвардаж авсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал "Эрдэнэт"-ийн 49 хувь, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", Хөтөл "Цемент шохой" ХК-ийн асуудлаар мэдээлэл өглөө.

УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал: 

-Маргааш буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Хөтөл "Цемент шохой" үйлдвэр,"Дарханы төмөрлөгийн үйлдвэр","Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой том луйврын шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно.

2019 оны гуравдугаар сард ЗГХЭГ-ын дарга байсан Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой санхүүгийн схемийг анх удаа олон нийтэд ил гаргаж ирсэн. Үүнээс хойш дөрвөн жилийн хугацаанд тус гурван үйлдвэрт луйврын схем байсан нь тогтоогдсон.

"Эрдэнэт" үйлдвэр Монгол Улсыг 40 жил тэжээж ирсэн саалийн үнээ гэж яригддаг. ДНБ-ийн 6.3 хувийг Эрдэнэт үйлдвэр дангаараа бүрдүүлдэг. Нийт гарч байгаа экспортын 9,4 хувийг бүрдүүлдэг. Дахиад 70 жил Монгол улсад үр өгөөжөө өгөх хангалттай нөөцтэй гэдэг нь батлагдсан.

2016 оны зургаадугаар сард ОХУ-ын “Ростех” корпораци өөрийн эзэмшлийн 49 хувийг худалдсанаар Монгол Улсын Засгийн газар 51 хувийг, “Монголиан коппер корпорейшн” ХХК 49 хувийг эзэмшсэн. Энэ үйл явдал 2016 оны зургаадугаар сарын 29 буюу тухайн оны УИХ-ын сонгуулийн өмнөх өдөр болж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ил болгож байв. Олны дунд “Ростех” корпорацийн эзэмшлийн 49 хувийг хэн авсан бэ гэдэг нь асуултын тэмдэг байсан.

-Тус гурван үйлдвэр яагаад холбогдож, шүүх дээр очсон бэ ? 

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авах үйл ажиллагаа 2012-2016 оны хооронд болсон. Хөтөлийн шохой, Дарханы төмөрлөгөөс гарч буй ган бөмбөлөг "Эрдэнэт үйлдвэр"-т очиж, тогтвортой үйл ажиллагаагаа явуулахад ханган нийлүүлэгч болдог.

"Эрдэнэт"-ийн 49 хувийг авахын тулд 400 сая ам,доллар босох ёстой болж таарсан. Энэ мөнгийг Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концесс, өмч хувьчлалаар яаралтай авч, Кью Эс Си ХХК, Хөтөл ХХК-иас бүх мөнгөний урсгалыг төвлөрүүлж, "Эрдэнэт"-ийн 49 хувийг авах 400 сая ам.долларыг босгох процесс явсан байна.

Хэрвээ энэ мөнгийг хувийн хэвшлээс босгоод, Оросын талаас авсан бол асуудал гарахгүй байсан. Гэтэл энэ мөнгөний 72,9 хувь нь төрийн мөнгө. Ингээд 400 сая ам.долларыг Оросын тал руу шилжүүлсэн байна. 2012-2016 оны УИХ, Засгийн газраас шийдвэр гаргуулж, сонгуулиас өмнө хийсэн энэ луйврын схем 2019 онд олон нийтэд ил болсон. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хар
1 жилийн өмнө
66.181.160.92

Үхэж байсан муу өмхий луйварчдад нэг ч мөнгө үлдээхгүй Хөрөнгийг нь хуйгаар нь хамж аваад ард түмэнд тараах юм сан.

Аагий
1 жилийн өмнө
124.158.67.1

МОНГОЛ БАНКНЫ ЗАХИРАЛ АСАН ЧУЛУУНБАТ АСАН ЭРДЭНЭТИЙН 49% -ИЙГ АВААГҮЙ БАЙХАД 51%-ИЙН ТОДОРХОЙ ХУВИЙГ АРД ТҮМЭНДЭЭ ХУВЬЧЛАХ ЁСТОЙ ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН. ОДОО 100% БОЛГОЧИХООД АРД ТҮМНЭЭСЭЭ ХАРАМЛААД БАЙХ ЮМ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.