ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн тэргүүтэй компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байрлах салбарт ажиллаж, уурхайн үйл ажиллагаа болон компанийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явцтай газар дээр нь танилцлаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн ажлын гүйцэтгэл 59%, Загийн усны хоолойн төсөл 93,8%, Нүүрс ачилт, логистикийн терминалын төсөл 84%, хуурай аргаар баяжуулах үйлдвэр 93,8% -ийн гүйцэтгэлтэй байна.
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, төсөл хөтөлбөрүүд болон төлөвлөсөн ажлуудаа график хуваарийн дагуу тасалдуулахгүй гүйцэтгэж, осол,эндэгдэлгүй ажиллахыг захилаа. Мөн уурхайчдын нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулж, ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.