Эхнэртээ гар хүрч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээ дарагдуулахын тулд Сүхбаатар, Хан-Уул дүүргийн цагдаагийн мөрдөгчдөд хахууль өгсөн хэрэгт ял шийтгүүлж Чойр дахь хорих ангид ял эдэлж байсан "Нэткапитал" ББСБ-ын эзэн Д.Сүндийг Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний 04 тоот магадлалын дагуу сулласан юм. Тус шүүхийн ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь Д.Сүндийг сулласан талаараа тойм бичжээ.
Түүнд "Прокуророос ялтан С-г гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан, оногдуулсан ялын хоёрны нэгээс доошгүй хувийг эдэлсэн байх тул хуульд заасан үндэслэлээр хугацаанаас өмнө суллах тухай санал ирүүлснийг анхан шатны шүүх татгалзаж шийдвэрлэжээ. Ялтны өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу хугацаанаас өмнө суллуулахаар ирүүлсэн материалыг хянан хэлэлцлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12-1 дэх хэсэгт “ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын зохих хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно“ гэж заасан байдаг.
Ялтан С сүүлийн нэг жилийн хугацаанд сахилгын зөрчил гаргаагүй, засарч хүмүүжих нийгэмших сургалтад хамрагдсан, хорих ангиас даалгасан хөдөлмөр эрхэлж байсан, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан нь ялтны хувийн хэргийн материалд авагдсан ба ял эдлэх хугацаандаа 1 сар 18 хоногийн шагналын хоног олгогдож ялтан С нь шүүхээс оногдуулсан ялын хоёрны нэгээс дээш хувийг биеэр эдэлсэн байх тул хугацаанаас нь өмнө суллах нөхцөлийг хангасан байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэж хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 06 хоногийн ялаас хугацаанаас өмнө суллаж шийдвэрлэв" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
100 жилийн ялтай байсан юм биш биз дээ арай
Ингээд л мөнгөтэй луйварчид нь хуулийг гууль болгох юм даа арчаагүй төр авилгач шүүх прокурор ялыг нь ясанд нь тултал эдлүүлэх байсан юм танхай балмад садист олигархи хулгайчийг
Энэ сулласан шүүгч овоо их мөнгө шаасан байх даа