Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд шилжин суурьшигч Берг Роберт "Сэлэнгэ аймагт маш их боломж байгаа ч ажиллах залуу хүчин алга" хэмээв.
Канад улсын иргэн Берг Роберт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд шилжин суурьшаад арав гаруй жил болжээ.
Тэрбээр 2002 онд Канадаас Монгол улс руу нүүж ирсэн бөгөөд одоо Сүхбаатар суманд "Амийн Мод Сэргэлт" ОУТГ-ыг ажиллуулдаг байна. Хөдөө орон нутгуудад мод үржүүлэх, газар хамгаалах талаар сургалт хийдэг. Гэсэн ч “мод үржүүлдэг, тарьдаг хүмүүсийн ихэнх нь настай хүмүүс байна. Тэр том талбайд юм хийх гэсэн ч ажиллах хүчин алга. Залуучууд энэ чиглэлд суралцаж ажиллах хэрэгтэй. Монголд маш их боломж байна” хэмээн ярив.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.