УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар Ховд аймагт ажиллаж байна. Иргэдийн хувьд тэтгэвэр, цалингийн нэмэгдлийн талаарх төрийн бодлогыг шүүмжилж, энэ тал дээр түлхүү анхаарч ажиллахыг хүсэж байв.
Ховд аймгийн Чандмань сумын иргэн:
-Тэтгэвэр нэмэгдэнэ сайхан болно гээд нийгмийн даатгал, ХАОАТ-ыг нэмээд байна Гэхдээ төр засагтаа итгэхэд хэцүү байна Энэ татваруудыг үндсэн цалингаас авдаг болмоор байна Хоолны мөнгө гээд өдөрт 1000 төгрөг өгдөг. Үүнээс 22.5 хувийг татвар гээд авчихдаг Төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар бус 27 хувиар нэмсэн гэдгээ хэлэх хэрэгтэй Ямар ч тооны мэдлэггүй хүн ч үүнийг ойлгоно
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Иргэд цалин тэтгэврийн асуудлыг ихээр ярьж байна. Төрийн болон үйлчилгээний албан хаагчдын цалин нэмэгдсэн гэж байгаа ч яг үнэндээ нэмэгдээгүй. Учир нь инфляц 16.8 гэдэг нь цалин үнийн хөөрөгдөлдөө 40 хувиар идэгдсэн гэсэн үг. Эрх баригчид, Засгийн газрын буруутай үйлдлээс энэ байдал бий болсон 1 сая төгрөгийн цалинтай хүний 400 мянган төгрөг нь алга болж байна. Үүнээс 100 мянгыг нь буцааж өгч байна гэсэн үг. Цалин, тэтгэврээс хулгайлагдсан мөнгийг нь буцааж өгч, уучлалт гуйж байна.
Цалин, тэтгэврийг бодитой нэмэх тал дээр арга хэмжээ аваач ээ гэдгээ дахиад л ярина гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.