СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Г.Сайханбаярт хариуцлага тооцооч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар өнгөрсөн аравдугаар сард зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хаахаар ирсэн 21 настай Д хэмээх залуу амиа алдлаа. “Гаднын ямар нэг нөлөөгүй, би бүгдийг мэдэж байна” хэмээн Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр нь хээвнэг хариулж, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчдээс өмнө дүгнэлт гаргачихсан хэвлэлийнхэнд ярьж байх юм.

Цагдаагийн байгууллагад энэ сарын 13-ны 06.21 цагт хугацаат цэргийн алба хаагч нас барсан гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу Мөрдөн байцаах алба, Хан-Уул дүүргийн болон нийслэлийн Цагдаагийн удирдах газрын мөрдөгчид прокурорын байгууллагатай хамтран шалгалт хийж эхэлсэн. . Хугацаат цэргийн алба хаагч . Талийгаач цэргийн аав, ээжид нь ямар хүнд тусаж буйг зарим цахим мэдээллийн хуудсаар олон нийт үзэж, сэтгэл нь шимширч сууна. Нэг хэсэг нь үр хүүхдээ цэрэгт явуулахгүй гэдгээ ч илэрхийлэх болов.

Энэ бүхний буруутан хэн бэ гэдэгт иргэд хариулт нэхэж байгаа нь лавтай. Мэдээж Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн 17.1-4-т заасан “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үүрэгтэй. Бид хуулиар олгогдсон эрхээ л урьтал болгохоос биш, үүргээ төдийлөн ярьдаггүй. Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлэхийг салбар хуулиар зохицуулсан байдаг атал сүүлийн жилүүдэд хүсээгүй байхад нь хугацаат цэргийн албанд явуулах тохиолдол нэлээд гарах болсон нь нууц биш. Дөрвөн жилийн хугацаанд төлбөрөө төлөн, төгсөхийнхөө өмнөхөн хугацаат цэргийн албанд “хүчээр” татагдаад амиа алдсан тохиолдол энэ боллоо. Уг нь өмнө мөрдөж байсан Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд “Мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчийг суралцах хугацаанд нь цэргийн жинхэнэ албанд татахаас түр чөлөөлнө. Харин тэд сайн дураараа цэргийн жинхэнэ алба хааж болно” гэсэн заалт байсныг хассанаар орон нутгийн цэрэг татлагын товчооныхон тоогоо гүйцээх гэж оюутнуудыг дургүй байсан ч, эсвэл өвчлөл нь төдийлөн ужгираагүй залуусыг илгээдэг болчихсоноос энэ бүхэн үүдэлтэй.

Мөн зэвсэгт хүчинд сахилга, хариуцлага эрс суларснаас цэргийн алба хаагчид амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох явдал жил бүр гарч буй. Гэтэл Батлан хамгаалахын сайд, . Тухайлбал, тухайн оны долоодугаар сарын 13-нд Өмнөговь аймаг дахь зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчийг командлалын зөвшөөрөлгүй хувийн байгууллагад ажиллуулсан. Тэгтэл тухайн байлдагч Н өндрөөс унаж нас барсан хэрэг гарсан билээ. Өдгөө эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн тус ангийн захирагчид эрүүгийн хариуцлага тооцуулахаар Дээд шүүхээс орон нутгийнх нь шүүхэд хэргийг шилжүүлээд байгаа.

Түүний дараа 2022 оны наймдугаар сарын 1-нд Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын харьяа зэвсэгт хүчний 017 дугаар ангийн алба хаагч, ахлагч цолтой нэгэн 065 дугаар ангийн хашаанд буюу дээрх удирдах газрын дэргэд өндөр хүчдэлд цохиулж амиа алдсан. Дөрөв хоногийн дараа буюу наймдугаар сарын 5-нд Дорнод аймаг дахь зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч усанд осолдон нас барсан. 2023 он гарснаас хойш Төв аймгийн Алтанбулаг сум дахь зэвсэгт хүчний 311 дүгээр ангид нэг цэргийн алба хаагч амиа алдсан. Энэ бүхэн сахилга, хариуцлага сул байгаагийн илрэл. Гэтэл салбарын сайд нь нэг ч тохиолдол гараагүй хэмээн худлаа ярьсан нь харамсалтай.

Зэвсэгт хүчний анги салбарт цэргийн алба хаагч амиа алдсаны хариуцлагыг тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан ахлагч, дэслэгч цолтой бага тушаалын алба хаагчид л үүрээд өнгөрсөн нь олон. Одоогоос хоёр жилийн өмнө дээр өгүүлэн буй зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Гялбуужамц согтуудаа ангийнхаа Соёл, амралтын танхимд олон цэргийг зодож, байлдагч Ц.Б нас барсан. Тухайн өдөр нь үүрэг гүйцэтгэж байсан офицеруудыг зэвсэгт хүчнээс халаад, ангийн захирагчийг нь тэтгэвэрт нь гаргаснаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалынхан тэгсхийгээд өнгөрсөн. Уг нь бол албанаас халах үндэслэл бүрдчихсэн дэслэгчийг Архангайнхан танил талынхаа шугамаар шийдвэрлэлгүй, дээрх командлалынхан хойшлуулсаар байгаад хугацаат цэргийн аминд хүрсний дараа нэг тийш шийдвэрлэсэн билээ.

Өнөө дуулиан болоод байгаа, цэргийн алба хаагч нас барсан хэрэгт мөн л ангийн удирдлагатай нь хариуцлага тооцсон болох биз. Магадгүй Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргалыг тэтгэвэрт нь гаргах болов уу. Зэвсэгт хүчинд буй олон генералыг чөлөөлөхөд сайдад энэ явдал нэг шалтаг болох биз.

Г.Сайханбаяр Батлан хамгаалахын сайдаар ажиллаж буй 2020 оноос хойш тус салбар, тэр дундаа зэвсэгт хүчний анги, байгууллагад цэргийн алба хаагчид амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон олон тохиолдол гарлаа. Удирдаж буй салбараа олигтой шинэчилж, сайжруулж чадахгүй, удаа дараа цэргийн алба хаагч амиа алдсан асуудлаас “хуурай” гарч буй Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртаа хариуцлага тооцооч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ! Ангийн нөхөр, журмын анд гээд толгойг нь илж, баталсан журмаа зөрчин цол алгасуулан дэслэгч генерал болгож чадаж байгаа юм чинь бас хариуцлага хүлээлгээч Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх ээ. Ирэх сонгуулиар Архангай аймагт нэрээ дэвшүүлэх бэлтгэлээ базааж, өнгөрсөн зунжин тойргоо зэвсэгт хүчнийхнээр “услуулсан” энэ хүн чинь та бүхний нэр хүндийг л хөсөр унагаж байна шүү.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
45.117.35.2

ЭМЧ НЬ ОРОЙ БҮХЭН цэргүүдийн эрүүл мэндийг үздэг биздээ.Эмч 2 уушгиндаа хатгаатай хүнийг чагнаад мэдэхгүй гэжүүдээ

Зочин
1 жилийн өмнө
66.181.185.210

Цэрэг татлагын комиссын үзлэгт тэнцүүлсэн эмч яагаад эрүүл гэв. Асуудал эндээс эхэлнэ.

Зочин
1 жилийн өмнө
202.21.111.122

Хүсэхгүй байна гээд цэрэгт явахгүй байх үндэслэл болохгүй. Үйлдсэн үйлдлийг нь цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж, прокурор ял төлөвлөж, шүүх ял оноодог хуультай журамтай. Өнөөдөр Зэвсэгт хүчинд оруулж байгаа төсөв хөрөнгө хэд билээ. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орны ЗХ-ний төсөв 50%-аас өндөр байдаг. Харин манай улсын ДНБ-ны 1%-д ч хүрэхгүй байгаа. Ийм байхад харинч Зэвсэгт хүчнийхэн хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж Пэлхийн түвшинд Монгол улсйн нэрийг гарган өдий хүрчээ. Зарим нэг нь хүүхдээ цэрэгт явуулахгүй л гэж байна. тэгээ явуулахаа боль....... Цэргийн алба гуйдаг алба биш. Нэг зүйлийг сайн тунгааж БОД!!!!!!!!!!!! улсын хил манах хүнгүй хэдэн хөрш орны иргэд хойморт гараад хот манайх гээд суучихвал яах вэ? БОД.... Хятдуудад охид хүүхнүүдээ хүчиндүүлж, хүүхэд багачуудаа хулгайд алдаж, эд эрхтэн донорын золиос болгож, эрчүүд нь баян тарган гадаадын бөгс долоогч болж тэдний гарт өдөрт хэдэн зун залуучууд үхэж эсвэл тахир дутуу болно гээд БОД......... ЦЭРЭГГҮЙ БОЛ УЛС ЯМАР БАЙХ ВЭ? энэ асуултыг өөрөөсөө асуугаад үз. Ган, зуд, үер ус, гал түймэр, байгалийн аль л хэцүү цагт өөрсдөө амь амьдралаа зохицуулж чадах уу та нар. ӨӨРИЙН АРМИЙГ ТЭЖЭЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХҮНИЙ АРМИ ТЭЖЭЭНЭ гэдэг үг бийг САЙН БОД БОД БОД

Зочин
1 жилийн өмнө
66.181.178.83

үздэггүй л байхгүй юу. бүх юм хүний нүд хуурсан

Зочин
1 жилийн өмнө
66.181.182.32

Эмч гэж дээ 00 юу ч сураагүй. Үздэггүй биз.

иргэн
1 жилийн өмнө
139.5.216.15

цэргийнхний цалин хөлсийг өндөр болгох хртэй. бага цалинтай хүнээс ямарч хариуцлага, сэтгэл гарахгүй. эсэргээрэйбага цалинтай албан хаагч энэ цэргүүдээ зодож дарамталж мөнгө санхүү , архи дарсаа олох бх. мөн цалин бага цэргийнхэн цэргийн төсөвт гар дүрэх нь нэмэгдэнэ. тэр цэргийн ангийнх гь цонх, хана ямар аймар бнаа. Санхүүгийн шалгалт оруулах хртэй. монголд хулгай нүүрлээгүй салбар үгүй бололтой. Сэтгүүлчид сонор соргог ажигч гярхай бх хртэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.