Зэвсэгт хүчний 326-р ангид алба хааж байсан 21 настай цэрэг өчигдөр өглөө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. 326-р ангийн хугацаат цэргийн албан хаагчдын ар гэрийнхний хүсэлтээр цэргүүдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж байна.
Цэргийн төв эмнэлэгийн эмч:
-326р ангийн хугацаат цэргийн нийт албан хаагчид шинжилгээ болон үзлэгт хамрагдаж байна. Тодруулбал Засгийн газрын 441 дүгээр тогтоолд заасны дагуу 8 төрлийн шинжилгээг
нарийн мэргэжлийн 14 эмч хийж байна. Эхний 49 цэргийн хариу хараахан гараагүй байна. Гурван цагийн дараа шинжилгээний хариу гарна.
Эрүүл мэндийн үзлэгт цэргийн анги дээр тогтмол хамрагдаад явдаг. Зэвсэгт хүчний ангиудад ямар нэгэн өвчлөл гарвал Цэргийн төв эмнэлгийн түргэн дууддаг. Лавлагаа шатны эмнэлэгт хандах шаардлагатай бол манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг гэв.
Эцэг эхийн төлөөлөл:
-Хүүгээ харамсалтайгаар нэг гэр бүл алдлаа. Бидний зүгээс бас хүүхдэдээ санаа зовж, хүүхдийнхээ эрүүл мэнд бүрэн бүтэн байдлыг шалгуулах гээд энд ирээд байна. Одоо гуравдугаар давхарт шинжилгээнд орж байгаа гэсэн. Манай хүү Их засаг их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан. Цэрэг татлагын комисст сургуулийн бичгээ үзүүлсэн ч тоож үзээгүй шууд цэрэгт татагдсан.
-Одоо тангаргаа өргөөгүй байгаа дээр хүүхдээ буцааж авч болдог эсэхийг судалж үзнэ. Ээж хүний хувьд үнэхээр айдастай байна. Энэ ангийг судалж үзсэн. Удаа дараалан ийм асуудал гарч байсан гэдэг мэдээллийг харж үзсэн.
-Бүх л хүмүүс сэтгэл нь зовж шаналаад энд ирсэн. Өдий том болсон хүүгээ цэрэгт мордуулчихаад алдсан эцэг эхийн сэтгэл ямар байгаа нь үнэхээр ойлгомжтой. Маш их харамсалтай байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүүхдүүд аль эрт эрдсийн дутагдалд орсон байгаа, тэгсэн ч хэвийн гээд л гарна.Өдөр бүр зогсоо зайгүй алхуулаад, биеийн хөлсийг урсгасаар байгаад калийн кальцийн дутагдалд орсон гэж бодож байна, ийм хүүхдүүд яаж эрүүл байхын, дээрээс нь усан жонхуу өгнө.
Za bas arai ch ingej oroosgol oilguulj bolohgvi heregtei shim tejeelee hool bolon beltgel hiij bga vyd n tsai chatsargan vzemnii shvvs deer n vitamin hvrtel ogdog orchin vyiin armiin hool janhuu baihaa boliod udaj bga shvv medeej geriin hool shig chas hiisen amt chanartai hiij chadahgvi 2 300 hvnii hool bolhoor gehdeel hool hvnsnii hangalt saijirsan baidag sudalj vzeed barimttai yum tvmend tvgeegeerei
Казармаа харуулж ард түмний сэтгэлийг амраа .
Хоол хүнс гэж муу гэсээн
mongoliin tsergiin airam mash ih luurchin tsuglarsan gazar uym shig bn olon aaw eejiin ur sadaar dogolgog bolson bn bolloochee