Өнгөрөгч аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд нийслэл хотод энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага болсон. Энэ удаагийн татлагаар "Мандах" их сургуулийн төгсөх курсийн оюутан Д нь Баянгол дүүргийн цэргийн штабаас /2023.10.20/ цэрэгт татагдаж, Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хуваарилагджээ.
Тус оюутан цэргийн ангидаа очоод 24 дэх хоног дээрээ нас барсан. Талийгаачийн ар гэр рүү цэргийн ангиас нь өнөөдөр /2023.11.13/ холбогдож "Хүү чинь унтаад сэрсэнгүй, ирж цогцсыг нь үз" гэжээ.
Аав ээж нь зариг сайтад өгсөн ярилцлагадаа "Хүү минь эв эрүүл цэрэгт татагдсан. Төгсөх курсийн оюутан байсан. Сургуулиас нь бичиг аваачиж өгсөн ч цагдаагаар хамгаалуулаад хүчээр ачаад явсан. Гурван эмчийн үзлэгээр "эрүүл саруул" гэж үзээд цэрэгт татсан. Өглөө 08:00 цагт утас дуугарсан. "Цэргийн ангиас ярьж байна. Хүү чинь унтаад сэрсэнгүй. Ирж цогцсыг нь үз" гэж хэлсэн. Би /ээж/ өнгөрсөн лхагва гарагт анги дээр нь очиж хүүдээ юм хум хүргэж өгсөн ч уулзуулаагүй. Үнэхээр их гомдолтой байна. Хүүгээ харсан. Гар нь хөхөрчихсөн, үнэхээр сэжигтэй байсан. Казармын орон дээрээ урагшаа чигтэй, дээшээ хараад хэвтэж байсан. Нурууг нь эргүүлж харахад тэр чигээрээ улаан хүрэн байсан. Цагдаа нь "Өглөөнөөс хойш удчихсан тул цогцос янз бүр болдог. Та нар гадны нөлөөтэй гэж бодох вий" гэж хэлсэн.
Үүнээс гадна ар гэрийнхэн камерийн бичлэг үзэх, ангийн албан хаагчидтай уулзах хүсэлт тавиад байсан билээ.
Болсон явдлын талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл өглөө.
ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал:
-Үзлэг шалгалт хийгдэж байна. Өнгөрсөн шөнө буюу 2023 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 326 дугаар ангид цэрэг нас барлаа. Талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Дотоод хяналт шалгалтынхан чиглэлийн дагуу ажиллаж байна. Өглөө 06:30 цагийн орчимд над руу утсаар харамсалтай мэдээлэл ирсэн. Шуурхай бүлэг очиж ажиллахад урьдчилсан байдлаар ил харагдах гэмтэл шархгүй байсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир илүү мэдээлэл өгөх боломж байхгүй байна. Ангийн захирагч цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байна.
Талийгаач орой унтах командаар орондоо ороод унтсан. Өглөө сэрэх командаар сэрээгүй тул үзлэг хийгдэж нас барсан болохыг тогтоосон. Хуулийн байгууллага ажиллаж байна. Бид хамаагүй мэдээлэл өгч болохгүй байна. Шүүх шинжилгээний байгууллага үзлэгээ хийгээд, шийдвэрээ гаргаад цогцсыг аваад явсан. Бид одоо анги руу нь очно гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
nowshnuud hvni saihan vrig engeed alaad bhuu ytsan nigem be???
Цэрэгт яваад эргэж ирдэггүй энэ муухай жигшүүрт явдлыг монгол улс цэгцэлж чадахгүй л юм даа. Манай үеэл дүү ч гэсэн цэрэгт яваад даргадаа зодуулаад ирээгүй... Хэрэг хуучирдаггүй !
Дандаа л гөлийсөн өгдөг хариултаа өгөх юмаа.
Худлаа баахан шалтгаан хэлж гадны нөлөөгүй гэж хуцна
Ийм юм дуулаад зээ хүүгээ цэрэгт явуулахаас их айх юм гэтэл тэр их төлбөр мөнгө яаана даа амиаараа солих юм уу эрүүл саруул гээд эмчийн үзлэгт тэнцээд авч явчихаад одоо юу гэж солиорох бол доо хайран хүү
хүний сайхан үрийг хүчээр авч явчихаад яааж хүү чинь үхчихлээ ирж цогцосыг нь тань гэж хэлж чадаж байнаа миний хүү одоо 17той би үхэж байсан ч хүүгээ цэрэгт явуулахгүй
Angiin emch gj doloo honogt eruul mendiiin uzleg hiiij ym bna daa hairan zaluus ingeed dain bolj bgaa ayatai l zaluus iih uregdeh ymaa
Цэрэг гэдэг гаж донтой яргачидын орогнодог газар юм бишүү. Хүнийг яаж яргалж, тамлахаа л боддог. Хүүгээ явуулахаас айж байна. Үхэж бсн ч явуулахгүй... Надад эх орон нтр биш хүү минь хэрэгтэй...
Хонь хотондоо хохоод өглөө нь үхсэн юм шиг л ярьж байх шив. Жигшүүртэй, ой гутмаар юм. Сэжгийн, хүний мөсгүй юм. Хэрцгий, аймшигтай юм.
Oyutan geed bhad shaltgaan sonsohgui hucheer tseret tatahaa bolimoor yumaa. Haramsaltai bna.
Нээх л их том том цол зүүсэн гарааууд ямар гавьяа байгуулсан гэж ийм өндөр цол хэргэм авдаг байна аа энхийг цаг үед хүүхэд алсаар л байх уу?
Унтахаас эхлээд сэрээд команд өгөх хүртэлх хугацаанд тасралтгүй камeрийн бичлэг хийдэг стандарт тогтоож мөрдүүлэх хэрэгтэй. Eр нь цэргийн ангийн хүний нүднээс далд хэсгүүдийг камержуулах хэрэгтэй
Цэргүүд аль эртнээс л дэглүүлэх буюу хэн нэгэнд байнга зодуулж ямар нэг байдлаар насан туршийн биеийн болон сэтгэлийн шархтай үлддэг шүү дээ би бас л эр цэргийн ээж үнэхээр харамсалтай шүү ,талийгаачийн эцэг эх д харамсал илэрхийлж залибаря
ХҮҮХДҮҮДЭЭ БИТГИЙ ЦЭРЭГТ ЯВУУЛ, ТЭД НАР БҮГД ЯРАГЧИНГУУД
Ийм сайхан энх тайван цагт цэргийн алба гэгчид яваад амь насаа алдан гэдэг дэндүү харамсалтай байна. Ер нь яачихсан газар бдаг юм бэ. Бүхэл бүтэн бие бүрэлдэхүүн эмч нарын үзлэгт ороод эрүүл саруул гээд явж байгаа биз дээ. Хүний хүүхдийн амь насаар тоглодог улаан яргачид болимоор юмаа.
Odoo huuhduud ih harvadag bolson shuu. Yutai ch harui gartal huleeh heregtei.
Үнэн болов уу хэн нэг н зодоод алчихсан болов уу
Эрүүл эмчийн үзлэгт тэнцсэн хүн албанд очоод, дарамтлуулж үхдэг хууль бус дүрэм гараад байна. Өөрийн дүү шигээ бодож зөв харьцах хэрэгтэй! Шударга дуугарсны төлөө нухан дардаг харгис арга байсаар байх юм. Ум ма ни бад мэ хум.
Төр нь хулгайчаар дүүрсэн байхад бусармаг явдал гарахгүй гэх баталагаа байхгүй !
Камер шалгуулахгүй байсан нь дэглэлт тамлалт байсны л шинж шүү дээ. Дандаа бие биенээ хаацайлдаг хамгаалдаг эд нар. Олон удаа хайран сайхан залуусыг алж байна. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэдэг. Хайран сайхан залуус алуулаад байхад минийх л биш бол гэсэн шиг гөлгөр хэвээрээ. Тэмцээч жагсаач нэгдээч
энэ ангийн удирдлагад удаан хугацааны шалгалт оруулж,камеруудыг олноор суурьлуулж (хадгалах санамж өндөртэй) эцэг эхчүүдийг хүүхдүүдтэй нь онлайнаар тодорхой цагаар харилцан ярилцуулж байх журамтай болгох санал өгч байна .Удирдлагууд гэнэтийн шалгалтыг ойр ойрхон хийдэг болох хэрэгтэй байна.?