Хувийн эмнэлэгт эмчлүүлээд ухаан алдаж, улсын эмнэлэг рүү хүргэгдэж ирээд нас барсан хэрэг энэ сарын 11-ний өдөр гарчээ.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Цагдаагийн байгууллагад 2023 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хувийн эмнэлгээс “Эмэгтэй хүн хоёрдугаар эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад амь хохирогч хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэн, улмаар хагалгааны дараа ухаан алдаж, хоёрдугаар эмнэлэгт хүргэгдэн ирээд амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэж мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хувийн эмнэлэг өөрсдөө бид чадна эмчилнэ гэж мөнгийг нь авсан бол тултал нь эмчилж бай чадахгүй байж мөнгийг нь авчихаад болохоо байхаар нь улсын эмнэлэгт хүргэж өгдөгөө хэзээ болих юм бэта нарт мөнгө хэрэгтэй ч эмчлүүлэгч хүнд чинь амь нас хэрэгтэй
Хувийн эмнэлэгт хэвтэж байгаад нөхрийн маань бие нь муудсан чинь гуравдугаар эмнэлэг үрүү шилжүүлж хэвтүүлсэний дараа өнгөрсөн. Нөгөө хувийн эмнэлэг маань одоо бүр том эмнэлэг болчихсон байна даа.
Ийм тохиолдол маш их байна шүү дээ хувийн эмнэлэгт хэвтээд хүндрээд ирэнгүүт улсын эмнэлэг рүү зөөдөг тохиолдол маш их шдээ яг үнэн дээ бол
Аав минь хувийн эмнэлэгт эмчлүүлээд нилээн хэд хоносон гэнэт л зүрх нь муудаад хувийн эмнэлэгиихэн улсын эмнэлэг аваад яв гээд улсын эмнэлэгт очоод өнгөрсөн энэ олон хувийн эмнэлэгүүдээ хаамаар юм бна лээ баахан төлбөр мөнгө авсан чадахгүй болохоороо улсын эмнэлэг яв гээд л байсан