СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-13

АН-аас ХҮН руу чиглэсэн “элсний нүүдэл” эхэлсэн үү?!

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

АН-ын “их эвлэрэл” жилийн өмнөөс эхэлсэн ч өнөөг хүртэл дуусдаггүй. Гацаанд орчихоод байна. Ээлжит сонгууль хаяанд ирчихээд байдаг. Генсек нь сураггүй. Бүтцийн өөр бусад албан тушаал ч хоосон хэвээр байна. Энэ нь АН гэдэг том “малгай”-наас гарч чадахгүй, явж зүрхлэхгүй хэдхэн хүнтэй холбоотой аж. Намын дарга, нэмээд гурван том фракц л генсекээ, Нийслэлийн АН-ын даргаа булаалдаад хэдэн сар болчихлоо.

Хамгийн харамсалтай нь энэ зуурт АН-ын рейтинг дээшилдэггүй. Улам доошиллоо. Тэр байтугай, .

Чухамдаа АН-ын энэ байдал гишүүдийнх нь тэвчээрийг барж эхлэв бололтой. Нэр бүхий зарим залуус нь 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН-аас дэвшихээр яриа тохироо хийгээд эхэлжээ. Өөрөөр хэлбэл, АН-аас ХҮН руу чиглэсэн “элсний нүүдэл” эхэлчих шиг боллоо.

.

Харин АН-даа “үлдэх” гишүүдийн нэлээд нь намынхаа одоогийн удирдлагуудтай “...Тооцоо бодно” гээд эхэлжээ. Тэд мөн л “...АН-ыг бүлэглэл бүрэн эзэлчихлээ. Эднээс салахгүй бол 2024 оны сонгуульд дахиад ялагдана” гэсэн итгэл үнэмшилтэй болцгоожээ. Ийм байр суурьтай АН-ын гишүүд энд тэнд ойр ойр уулзалдах болсон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр ч ийм уулзалтууд болсон байна.

Тухайлбал, бямба гаригийн орой АН-ынхан уулзаж “...АН бүлэглэлийн үүр боллоо. . Энэ хүрээндээ ҮБХ-ны гишүүдийн гарын үсэг цуглуулах, АН-ын “Онц их хурлын төлөө” хөдөлгөөн байгуулах зэргийг ярилцсан байна. Тэдний энэ ажиллагаа тун ойрын үед эхлэх бололтой.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 226, 227 (7211, 7212) 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.