Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/
Өнөөдөр /2023.11.12/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -18...-20 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.
Багануур, Тэрэлж орчмоор мөн багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -24...-29 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар -19...-24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хэрлэн голын хөндийгөөр -14...-19 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -8...-13 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна.
13-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -11...-16 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст хүйтний эрч суларч, зүүн хойд хэсгээр хүйтэрнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Taalagddag