Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт 11-15 насны 2 эрэгтэй хүүхэд 20:00 цагийн үед сураггүй алга болсон тухай дуудлага аймгийн цагдаагийн газарт 11 дүгээр сарын 07-ны 20:00 цагийн үед бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчдыг шуурхай бүлэгт хуваарилан 5 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Дээрх хүүхдүүдийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр олж тогтоожээ. Ингээд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хамтарсан баг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулан, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.
Иймд эцэг эх, асран хамаагалч та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна.
1. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хэрэгцээ, шаардлага, зан байдлыг зөв үнэлж, илэн далангүй сайтар ярилцаж, ойлголцож байх, хүүхдээ сонсдог болох.
2. Хүүхдээ бие даасан, өөртөө итгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхэд анхаарах. Таны хүүхэд дуулгавартай, бусдын өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаггүй, бусдыг аялдан дагадаг байвал уруу таталт, ятгалгад амархан орох эрсдэлийг бий болгоно.
3. Эцэг, эхчүүд маань өөрсдөдөө анхаарч, гэр бүлийн орчинд тайван, дулаан, элгэмсэг орчныг бүрдүүлэхэд анхаарах. Гэр бүлийн тогтсон уламжлалтай болох нь хүүхэд нийгмийн орчинд эрсдэлт нөхцөлийг эергээр даван туулах суурь болдог.
4. Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх. Хэрвээ ярихгүй бол мэдэхгүй биш хэрвээ та ярилцахгүй бол танил нөхөд, цахим орчин тайлбарлаж өгнө гэдгийг санах.
5. Шаардлагатай тохиолдолд ичиж сандралгүй мэргэжлийн байгууллагад хандаж сурах нэн шаардлагатай байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.