СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ч.Сайханбилэгт “Нэткапитал” ББСБ-аас мөнгө шилжүүлж байсан гэв үү

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Авлигын хэргийн яллагдагчаар татагдаж, биеэ эмчлүүлэх нэрээр АНУ руу зугтсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эх оронд нь шилжүүлэн авахаар хууль сахиулах байгууллагынхан хамтран нэлээд олон ажиллагаа тасралтгүй явуулж буй билээ. Энэ хүрээнд түүний хамаарал бүхий хүмүүсийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж байсан нэг бус хүнийг АТГ-ынхан шалгаж эхэлсэн юм.

Өнгөрсөн өдрүүдэд Ч.Сайханбилэгийн хамааралтай данс руу 2.8 сая ам.доллар шилжүүлсэн гэх Г.Төмөрбаатарыг сэжигтнээр шалгаж, тайлбар мэдүүлэг авсан. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга асан Г.Төмөрбаатар нэг бус удаагийн гүйлгээгээр дээрх хэмжээний ам.доллар шилжүүлсэн хэрэгт сэжиглэгдэж буй.

Тэгвэл цагдаагийн алба хаагчдад хахууль өгсөн хэрэгт ял шийтгүүлээд саяхан суллагдсан Д.Сүндийг бас Ч.Сайханбилэг рүү их хэмжээний ам.доллар шилжүүлсэн хэмээн сэжиглэн шалгаж эхлэв. Д.Сүндийгийн үүсгэн байгуулсан “Нэткапитал” ББСБ-аас их хэмжээний мөнгө Ч.Сайханбилэгийн данс руу шилжиж очсон учраас ийнхүү шалгахаар болсон гэнэ. Чухам хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шилжүүлснийг нарийвчлан шалгаж байгаа учраас хараахан мэдээлэл өгөх боломжгүйгээ эх сурвалжууд хэлж байна.

Д.Сүндий эхнэртээ гар хүрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээ өөрт ашигтай шийдвэрлүүлэхийн тулд Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч нарт “Нэткапитал”-ынхаа ажилтнаар дамжуулж хахууль өгсөн хэрэгт гурван жил хорих ял шийтгүүлсэн нэгэн. Шүүхээс оноосон ялын дийлэнх хувийг биеэр эдэлсэн тэрбээр ШШГЕГ-ын харьяа Говьсүмбэр аймаг дахь нээлттэй хорих 425 дугаар ангид хүмүүжиж байгаад саяхан шүүх магадлангийн хурлаар орж хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан аж.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулахаар олон улсад нэр хүндтэй “Amsterdam & Partners” гэх хуулийн фирмийн өмгөөлөгчдийг хөлсөлсөн бөгөөд АНУ-аас иргэншил хүсчихээд байгаа билээ. Манай хууль сахиулагчид түүнийг Интерполоор эрэн сурвалжлах хүсэлт тавихад эрх ашгийг нь хамгаалж буй өмгөөлөгчдийн эсэргүүцэлтэй тулгаран зураг, мэдээллийг нь нийтлэхгүй байгаа гэдэг. Түүний данс руу олон удаагийн гүйлгээгээр мөнгө ороод буй бөгөөд түүгээр АНУ-д орон сууц худалдаж аван амьдарч байгаа гэх мэдээлэл бий. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эрдэнээ засаг хааны
1 жилийн өмнө
202.126.88.68

За энэ луйварчинг монголын төр дийлэхгүй юм бна л даа ...МАНАН гийн луйварчин юм бна лдаа...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.