СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-10

Лу.Гантөмөр эрхэм гишүүдтэйгээ нийлж, “экс”-үүд нь эвлэрэх үү?!

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 сарын өмнө

АН их сонин нам шүү. Том нам юм л даа. “Могой гурав тасравч...” гэдэг шиг сөрөхгүй байсан сөрөг хүчний байр суурь дээр байгаад л байна. Даанч “дээр” байгаа хэд нь хоорондоо учраа олохгүй, намаа самраад болж өгөхгүй юм. Яахав, гаднаас нь харвал “4:11”-ээс эхлээд урьдын сайн уламжлалаа хэрэгжүүлээд эхэлсэн л байна. Гэвч яг сонгодог эвлэрэл хийж чадахгүй яваад байна. Одоо АН-ын хувьд Нийслэлийн АН-аа даргатай цэрэгтэй болгочихоод, генсекээ томилоод авах нь маш чухал болсон.

Гэтэл .

Лу.Гантөмөрийн хувьд “...Хүчгүй, мэдэлгүй” гэж шүүмжлүүлээд байгаа ч мань эр хэнтэй нь нөхөрлөхөөс АН-ын задрал нэгдэл шалтгаалах болчихоод байгаа юм.

Гэхдээ тэр хөдлөөд эхэлжээ. Уржигдар УИХ-ын гишүүдтэй уулзсан байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн ерөнхийд нь удирддаг УИХ-ын гишүүдийн зүгээс тавьж буй санал экс хоёр Ерөнхийлөгчийн саналаас арай дээр байсан бололтой юм. .

Тэгэхээр эхлээд АН дотор Нийслэлийн намын даргыг сонгох дээр нэлээд асуудал болохоор болж байна. . Гэхдээ өрсөлдөөн Д.Бадарсан, Т.Батцогт хоёрын дунд болно. Дараа нь генсекээ сонгоно. Мэдээж, Лу.Гантөмөр даргын өөрийнх нь сойсон С.Эрдэнэболд байна. Гэхдээ уржигдар тохирсноор Э.Одбаяр дээр хүчээ илүү өгөхөөр болсон. Ерөөсөө, Лу.Гантөмөр УИХ-ын гишүүдийг илүүд үзээд дэмжчихээр дөрөв дэх Ерөнхийлөгчийн О.Алтангэрэл, тав дахь Ерөнхийлөгчийн Ч.Өнөрбаяр нарт боломж бага болчихож байгаа юм.

.

Наад зах нь . Мөн С.Ганбаатар нь Ордонд “...С.Баярцогт дээр шүүх яаж шийдэв ээ” гээд үзэж тарах гэнэ.

Гэхдээ генсекийн сонголт, томилгооноос нэгдэл задралын аль нь вэ гэдэг илүү хамаарна. АН-ын дарга Лу.Гантөмөрийн хувьд гурван фракцын алийг нь ч дэмжээд “нийлбэрийн чанар” ижилхэн юм. Тэгэхээр “...УИХ-ын гишүүдийг хаячихвал, тэд тав дахь Ерөнхийлөгч рүү явчих учраас дайралт нь арай ширүүднэ” гэж мань эр үзсэн бололтой юм. Гээд, ийм сонголт хийчихсэний дараа, генсек Э.Одбаяр болонгуут “экс”-үүд харин хэн нэг нь хэн нэг рүүгээ түрүүлж утас цохиж таарна. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхийлөгч нар нийлнэ. Харин тэр үед О.Цогтгэрэл нарын УИХ-ын гишүүд Лу.Гантөмөрийн намын дарга дээр нь, гаргаж ирсэн генсек, Нийслэлийн АН-ын дарга нараа учраа олтол нь хамгаалах ёстой болж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, шүү дээ.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 225 (7210) 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.