2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уухайгаас ачсан нүүрсний хэмжээ 24 сая тоннд хүрчээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 57 биржийн цахим арилжаа зохион байгуулж, 955.1 сая долларын үнэлгээтэй 7.7 сая тонн нүүрсийг хилийн үнээр борлуулаад байна. Үүнээс 3.9 сая тонн нүүрс нь хатуу коксжих чанартай нүүрс, 3.0 сая тонн нүүрс нь сул коксжих нүүрс, 0.79 сая тонн эрчим хүчний нүүрс байжээ.
Нүүрсийг биржээр арилжсанаар 385.9 сая ам долларын нэмэлт орлого олсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.