СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-11-03

🔴 Х.Нямбаатар: "Ёндооны" зогсоол гэж байхгүй, төлбөртэй зогсоолуудыг бий болгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Түгжрэлийн гол шалтгаан нь соёлгүй жолооч юм билээ. Манай түгжрэлийн гол шалтгаан нь тархины түгжрэл гэж нэг гадны хүн хэлсэн байдаг. Хөгжил ярихын тулд хүнээ хөгжүүлэх ёстой юм билээ. Дагуул хотын асуудлаа яана гэж төлөвлөж байна вэ? Дараагийн асуудал нүхэн жорлонгийн асуудлаа яах вэ?  Ний нуугүй ярихад бид баас, шээсээр хооллож байгаа шүү дээ? 164 мянган нүхэн жорлонгоо яах вэ?

Хотын дарга Х.Нямбаатар:

-Соёлгүй жолоочдын асуудал маш хүнд байна. Камержуулалтыг сайжруулж хотын соёлыг зөрчдөг асуудал шийдэгдэнэ, хариуцлагыг нэмэгдүүлнэ гэж төлөвлөж байна. гэсэн бодлого барьж байна. Партизан орчмыг эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлнэ гэж бодож байна. Нарийн ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг болно. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Асуудал дагуулсан хуулийг яаралтай горимоор оруулж ирлээ. Улстөрчид хотын удирдахаар ямар болдгийн жишээ нь манай Улаанбаатар хот. Өнгөрсөн хугацааны бүх буруугаа иргэдээсээ хайж байна. Захиргааны аргаа шийдчихье гэдэг арга хэрэгсэл байна. Зорилго нь зөв ч шийдэл нь асуудалтай байна. Энэ хуулийг дагаад 23 хууль дагалдуулсан байна. Газар чөлөөлөлт гэсэн чинь тухайн бүс нутгийн тухайн бүс нутгийн 65 хувь дэмжвэл трактор ороод буулгах нь байна. Энэ Үндсэн хуультай нийцэж байгаа юм уу? 

Хотын дарга Х.Нямбаатар:

-Таны барьсан "Содон" орон сууцны хорооллынхон ганцхан газраар автомашинтайгаа гарах гээд түгжирч байна. Хоёр гарцтай болгох гээд зургаан эгнээ зам тавих болж, ажил эхлүүлтэл 9 айл 19 тэрбум төгрөг нэхээд ажил гацаачихаад сууж байгаа. Төслөө сайн уншаарай. Дулааны шугам задарсан тохиолдолд тендер зарлах уу гэдэг харилцааг л зохицуулж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Төлбөртэй бүс гэдэг асуудал иргэдийн анхаарлыг татаад байна. Төлбөртэй бүс байх юм уу, төлбөртэй зогсоол байх уу гэдэгт хийсэн судалгаа байна уу. Гадаад орныг л их жишээ татдаг. Тухайн орнуудад төлбөртэй зогсоол илүү үр дүнгээ өгөөд байх шиг харагддаг. Чадвартай, бололцоотой нь төлбөртэй зогсоолд автомашинаа байрлуулаад ажилдаа явдаг, боломжгүй бол нийтийн тээвэртээ суугаад л явдаг. Хоёрдугаарт, автозамын нэвтрэх чадвар хамгийн чухал байгаа. Уулзвар, гарцуудыг хоёр түвшинтэй болгох хэрэгтэй байгаа шүү дээ. Нэг талаас сошиалоос айгаад байх шиг. Нэвтрэх чадварыг бий болгоё л гэж байгаа бол томоохон уулзваруудаа хоёр, гурван түвшинтэй, давхар замтай болгох хэрэгтэй.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Хуулийн хүрээнд дэвшүүлж буй нэг том зорилго бол зогсоолын ашиглалтыг сайжруулах явдал юм. гэж байгаа юм. Улаанбаатар хотын төлбөртэй зогсоолд нэг автомашин дунджаар 86 минут зогсож байна гэсэн судалгаа гарсан. Цагийн тариф 1000-1500 төгрөг байхад иргэд дэмжих хандлагатай байсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.212.116.150

Ggggg

Moonoo
1 жилийн өмнө
103.212.116.150

1236bcjj

588
1 жилийн өмнө
103.212.116.150

Thv

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.