СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярыг хясан боогдуулж хахууль авсан гэм буруутайд тооцлоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

"Нүүрсний" гэх хэргийн хүрээнд шалгасан, төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурван өдөр хэлэлцээд шүүгдэгч нарыг бүгдийг нь гэм буруутайд тооцлоо.

Тодруулбал, Т.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн 22.4-2-т заасан хясан боогдуулах замаар бусдаас хахууль авсан, дэд захирал Б.Жаргалсайхан, Б.Баттулга, Б.Пунцагбалжир нарыг эл зүйл заалтаас гадна, 18.6-1-ийн мөнгө угаасан, Т.Бүрэнбадрах, П.Энхтүвшин нарыг мөн хуулийн 22.5-1-т заасан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүгч З.Болдбаатар дээрх хүмүүсийг гэм буруутайд тооцсон тогтоолоо танилцуулсны дараа шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар хохирол, төлбөр барагдуулах санал гаргаснаар дөрөв хоногийн завсарлага авлаа.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт оршдог Салхитын мөнгөний ордыг улсад авч, төрийн өмчийн “Эрдэнэс силвер ресурс” компани байгуулан гүйцэтгэх захирлаар нь Т.Мөнхбаярыг томилсон. Улмаар Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөх хууль гаргаж, төлснийг нь урамшуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар түүнд Хөдөлмөрийн баатар цол олгосон билээ.

Харамсалтай нь, тэрбээр албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгоод, ихээхэн хэмжээний хахууль хясан боогдуулж авсныг шүүх ийнхүү тогтоолоо. Тодруулбал, Т.Мөнхбаяр “Эрдэнэс силвер ресурс” компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Жаргалсайхан, “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б.Баттулга нартай бүлэглэн Тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулалгүй 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд Салхитын мөнгөний ордод хөрс хуулах, олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг эл компанитай байгуулсан байдаг. Улмаар хөрс хуулалт, хүдэр олборлолтын ажлын нэг шоо метр уулын цул тутмаас 1500 төгрөгөөр тооцон хахууль өгөхийг “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн захирал П.Энхтүвшингээс шаардсан.

Хахуулийн мөнгөө Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Цома” оффис, Хан-Уул дүүрэгт байрладаг “Империал хаус” хотхоны гадна гэх байдлаар нийт 1.4 тэрбум төгрөг авсныг мөрдөгчид тогтоосон юм. Уг мөнгөө дээр дурдсан менежер Б.Баттулга болон Б.Пунцагбалжир гэх хүнээр дамжуулан авч байсан нь батлагджээ.

Мөн Салхитын мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах тендерт шалгарсан “Аглаг хангайн уулс” ХХК-тай 2020 оны тавдугаар сарын 18-нд Баяжуулах үйлдвэрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дэд захирал Б.Жаргалсайханаараа дамжуулан хахууль авсан үйлдэлд бас холбогдсон. Т.Мөнхбаяр “Аглаг хангайн уулс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Бүрэнбадрахаас боловсруулсан хүдрийн тонн тутмаас 10 000 төгрөг авахаар шаардаж, нийт 1.2 тэрбум төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр Т.Мөнхбаяр "Би буруугүй, хахууль аваагүй" хэмээн мэдүүлж байсан ч нотлох баримтуудаар түүний гэм буруутай нь тогтоогдсон аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Болд
1 жилийн өмнө
202.126.89.230

СХД ШҮҮГЧ УЛААН ТЭТГЭВЭРЫН ХҮН ЭЭ ЯАГААД ШҮҮГЧ ХИИГЭЭД СУУДАГ ВЭ

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.63

Яасан их шунал вэ ?Ямар муухай хүмүүс вэ ?Улс орноо жааханч гэсэн бодох сэтгэл та нарт байна уу ?????

Зочин
1 жилийн өмнө
112.72.10.198

Халтмаагийн Баттулга гэдэг хүний Ерөнхийлөгч байхдаа төрийн өндөр гавьяа шагнал өгсөн хүмүүс нь дандаа бүтэхгүй гарууд, авлагачид, хахуулчид болж таараад байнаа даа.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.188.244

Хөдөлмөрийн баатар, гавьяатууд шоронг дүүргэх нь ээ. Мөнгөтэй, тэр тусмаа буруу гарын мөнгөтэй хүмүүс л шагнал авдаг болж дээ. Баатар, гавьяатыг мөнгөөр авдаг болсон нь бодит үнэн юм бишүү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.148

өмхий муу төвд женко Баттулга хулгайч ийн хийсэн байж таараа

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.148

Баттулга новш алах хэрэгтэй

Зочин
1 жилийн өмнө
66.181.184.76

ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН НЬ ШҮҮХЭЭР ТОГТООГДСОН ХҮМҮҮСИЙН ТӨРӨӨС ОЛГОСОН АЛДАР ЦОЛЫГ ХУРААДАГ ХУУЛЬ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.