СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Яруу найрагч Ц.Хулангийн хорих ялыг багасгаж, лам Б.Отгонбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хэрэгт холбогдон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял сонсон хоригдож буй яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулан, Сажа Бандидын номын хүрдэн хийдийн тэргүүн Б.Отгонбаатар нарын гомдлыг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хаалттай хэлэлцлээ.

Өмнө нь хоёр ч удаа хэлэлцэхээр товлосон ч Ц.Хулан өмгөөлөгчөө сольж, шинээр хоёр ч хуульчаар эрхээ хамгаалуулахаар болсонтой холбоотойгоор хойшлуулаад байсан юм. Анхан шатны шүүхээс Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож, есөн жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноосон. Б.Отгонбаатарыг уг хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутай гэж дүгнэн найман жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг бид цаг тухайд нь мэдээлж байсан.

Мөн юм. Харин давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалан, Л.Дарьсүрэн, илтгэгч шүүгч М.Алдар нар, улсын яллагч, Ц.Хулангийн өмгөөлөгч Ц.Оюунбаатар, Ч.Өнөржаргал, Ж.Батхуяг, Б.Отгонбаатарын өмгөөлөгч Ц.Одмаа, Д.Дүгэржав нарыг оролцуулан 11.45 цагийн үед хэлэлцэж эхэлсэн.

Шүүх хурал 20.15 цагийн үед завсарлаж, шүүгч нар цаг гаруйн турш зөвлөлдсөний эцэст өчигдөр 21.30 цагийн үед магадлалаа танилцуулсан юм. Ингэхдээ .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
172.59.113.36

энэ тэгээд шударга нийгэм үү энэ улсад нууц юу бнаа газрын баялагаа хулгайд алдсан сда хог дээрээс автобус ачуулсан тоолж баршгүй та нар бич

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.