БНАСАУ өнгөрсөн долоо хоногийн байдлаар Испани, Хонгконг болон Африкийн орнууд дахь 10 гаруй Элчин сайдын яамаа хаах гэж байгаа тухай мэдээлэл тарж эхэллээ. Тус улс нь дэлхийн нийт 159 оронтой дипломат харилцаа тогтоосон. Үүнээс 53 оронд дипломат төлөөлөгчийн газраа байгуулсаны гурав нь консулын төлөөлөгчийн газар, гурав нь суурин төлөөлөгчийн газар ажээ.
Хойд Солонгос олон улсын хориг арга хэмжээний улмаас эдийн засаг сулрах эрсдэлтэй байдалд хүрсний улмаас гадаад дахь мөнгөний урсгалыг хянах зорилготойгоор хилийн чанад дахь элчин сайдын яамдуудаа хааж байна хэмээн Өмнөд Солонгосын нэгдлийн яамнаас мэдээллэв.
Хойд Солонгосын төрийн хэвлэл KCNA агентлаг “Ангол болон Уганда дахь элчин сайдыг эргүүлэн татсан” хэмээн мэдээллээ.
1970 оноос хойш Африк тивийн дээрх хоёр оронтой дипломат, найрсаг харилцаатай байж цэргийн хамтын ажиллагаа хэрэгжүүлж, олон төсөл хөтөлбөрүүдээр гадаад вальютын эргэлтийг хангаж байсан юм. Мөн Испани дахь элчин сайдын яам татан буугдсанаар хэргийг Италийн элчин давхар хамааран ажиллахаар болж байгаа ажээ.
Хойд Солонгосын асуудлаар голлон бичдэг “NK Pro” вэб сайтын үүсгэн байгуулагч Чад О'Каррол “Элчин сайдын яамыг хаах нь тус улсын диплотам харилцаа, хүмүүнлэгийн ажил, хууль бус орлогод нөлөөлж болзошгүй гадаад бодлогын хамгийн том өөрчлөлтүүдийн эхлэл болж байна” хэмээн нийтэлжээ.
Эх сурвалж: www.polit.mn
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.