СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Fact check | 2023-11-01

FACT CHECK: АРИЛЖААНЫ БАНКУУД ЗӨВХӨН ХАМААРАЛ БҮХИЙ ОРОН СУУЦАНДАА 6 ХУВИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙНА!!!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Худалдаа хөгжил, Хаан, Ариг, Капитрон зэрэг арилжааны зарим банк нь зөвхөн өөрийн хөрөнгө оруулсан барилгын төсөл, харилцагч байгууллагын орон сууцыг борлуулахад л Ипотекийн 6 хувийн зээлийн санхүүжилт олгож, давуу байдлаа урвуулан ашиглаж байна.

Өнөөдөр арилжааны банканд 1000, 1000 залуу гэр бүл Ипотекийн зээлийн хүсэлтээ өгч, сонирхсон орон сууцаа худалдан авахаар дараалалд бүртгүүлж, 2-3 жилийн хугацааг өнгөрөөжээ.

Ипотекийн зээл хүсэгч нь улсын комисс ашиглалтад хүлээн авсан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй ямар ч орон сууцыг банканд өгсөн оочир, дарааллын дагуу Ипотекийн зээлээр худалдан авах эрхтэй. Гэвч арилжааны банкууд өөрт оногдсон давуу байдлаа урвуулан ашиглаж, ипотекийн зээл хүсэгчдийн оочир дарааллын өмнүүр зөвхөн банкны хамаарал бүхий барилгын төслөөс орон сууц авах хүсэлтэй иргэдийн зээлийг олгож байгаа хууль зөрчсөн ноцтой үйлдлийг FACT CHECK нэвтрүүлэг онцолж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.