“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг өнөөдөр үдээс хойш ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорилоо.
“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт, ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Д.Үүрцайх нар нь “Парламент” телевизийн “Аргумент” хэлэлцүүлэгт оролцож байхдаа маргалдаж, зодолдсон асуудал өнгөрсөн оны дөрөвдүгээр сард болж байв.
Х.Бат-Ялалтыг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд түүнийг дуудсан цагт ирээгүй, оргон зайлсан гэдэг үндэслэлээр 72 цаг саатуулах шийдвэр гаргажээ.
Энэ талаар Х.Бат-Ялалтыг саатуулахаас нь өмнө утсаар холбогдож, тодруулсан юм.
Тэрбээр “Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас намайг эрэн сурвалжилж байсан гэж худлаа ярьж байна. Би өнгөрсөн хугацаанд 21 аймгаар явж, уулзалт, сургалт зохион байгуулсан. Ийм байтал намайг эрэн сурвалжилж байсан мэтээр тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл буюу дуудан ирүүлэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах гэсэн заалт бий. Тус 12 дугаар заалтын 1-т “Мөрдөгч нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчийг мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар дуудан ирүүлж болно. Мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй нь албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.” гэсэн байгаа. Гэтэл намайг 72 цагаар албадан саатуулж байна” гэлээ.
Тухайн үед телевизийн эфирт болсон үйл явдлыг үзэх:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэгвэл УИХ гишүүн Баярсайханыг шанаадсан Хүрэлсүхийг бас 48 цаг хориоч. хэнийг нь хориод хэнийг нь өршөөдөг юм.
Ганц цохилт даахгүй шалчигансан юмнууд их болсон, жишээ нь энэ ХҮН нэртэй сугны үс эхэлж өөрөө өдсөн
Зөв шоронд хий хий
Хэргээр уурыг хүргэж тэ.Тэр залуу нь эхэлж байгаа биздээ.Батялалт бие хамгаалж байгаам бишүү кк