Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт “Спорт ба допинг” хэлэлцүүлгийг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан юм. Энэ үеэр Олон улсын болон Азийн холбооны эмнэлэг, допингийн эсрэг холбооны гишүүн Н.Цогтсайхан нэгэн ноцтой мэдээлэл хийсэн билээ.
Тэрээр "Өнгөрсөн зуны наадмаар М.Бадарч тэргүүтэй 16 бөхөөс допинг илэрсэн байж болзошгүй гэж сонссон. Үүнийг би үндэслэлтэй гэж бодож байна. Допингийн эсрэг байгууллагатай М.Бадарч тохиролцож чадаагүй учраас нэр нь зарлагдсан" хэмээсэн юм. Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
"2023 оны 10-р сарын 29-ний өдөр Монгол бөхийн өргөөнд болсон “Спорт ба допинг” хэлэлцүүлгийн үеэр Монголын олон улсын ба Үндэсний спортын холбооны арбитрч, Азийн буудлагын спортын холбооны олон улсын эмнэлэг, допингийн эсрэг холбооны гишүүн, Н.Цогтсайхан нь "Өнгөрсөн зуны наадмаар М.Бадарч тэргүүтэй 16 бөхөөс допинг илэрсэн байж болзошгүй гэж сонссон. Үүнийг би үндэслэлтэй гэж бодож байна. Допингийн эсрэг байгууллагатай зөвхөн М.Бадарч тохиролцож чадаагүй учраас нэр нь зарлагдсан” гэж худал мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээсэн байна.
Тус мэдээлэл нь огт үндэслэлгүй худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Олон нийтийн сүлжээ, цахим орчинд худал мэдээлэл тарааж, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Монголын үндэсний бөхийн холбооны нэр хүнд, 2023 оны үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн үндэсний бөхийн тамирчдын нэр төр алдар, хүндэд халдаж худал мэдээллийг тараасан, гүтгэсэн энэхүү үйлдлийг бид хуулийн байгууллагад нэр төрөө сэргээлгэхээр хандах болно" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
...гэж сонссон.... Ийм баталгаа нотолгоогүй балай юм ярих нь олны анхаарал сарниулах, бодит байд лыг үгүйсгэх гэсэн л ичгэвтэр оролдлого ш дээ ! Энэ нөхөр аягүй бол "сонирхолын зөрчилтэй" байгаа даа Нээлттэй хэлэлцүүлэг гэхээр иымэрхүү л хов базнаа Магалжав зайлуул хөөрхий боловсрол нь багадаад МҮБХ-г институцлэг байдлаар ажиллуулж чадахгүй бна !!!
Хэн дуртайгаа намнаж арай ирээдүйтэйг бөхөөс холдууллах баянаа аргыг хэрэглээд удаж байна даа. Энэ маягаараа хол явахгүй баригдаж байгаа нь сайн шүү. Ард олны хардалт үнэн байжээ.
Үнэн юм бол шууд зарла.Худал хэлсэн юм бол бөхчүүдээс уучлал гуйгаад хариуцлагаа үүрч шоронд ороо
Цахим орчинд худал мэдээлэл тараах, хүмүүсийг элдвээр гүтгэх, гутаан доромжлохын эсрэг хуультай болох хэрэгтэй.
Dopingiin esreg undesnii tuvni tohiroltsoj mungu nehdegni unen gej neg bus udaa buhiin hureeniihenees sonsoj baisan..Odoo buhchuudees tsusnii shinjilgee avch henni tohiroltsoj nuusan baina gedgiig bugdiig ilruul