СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Алтанхуяг: Ардчилсан нам ирэх сонгуульд ялагдана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Нийслэлийн АН-ын гишүүд болон Үндсэн дүрмийн хорооны гишүүд намын дарга Лу.Гантөмөрийг өргөдлөө өгөхийг шаардаж мэдээлэл хийв.

Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга А.Цэрэнбат: 

-2020 оны сонгуулиас хойш Ардчилсан нам дотроо маргалдаж, гурван жилийн дараа Лу.Гантөмөрийг АН-ын даргаар сонгож маргаан өндөрлөсөн. Үүнээс хойш арван сарын хугацаанд үндсэн дүрэм журмыг биелүүлэхийг шаардаж, хүлээцтэй хандсан. Гэтэл АН-ын дотоод болон гадаад үйл ажиллагаа Дээд шүүхэд бүртгэлтэй Үндсэн дүрмийн дагуу явахаа байсан. АН-ын дарга Лу.Гантөмөрийн зөвлөх, дэд дарга нарын хүсэл шаардлагаар нам доторх үндсэн дүрмийн бус үйл ажиллагаа газар авсан. Тиймээс намын удирдагчийг үндэсний хэмжээний намыг удирдах, дүрэм журмыг сахиулах, манлайлах тал дээр учир дутагдалтай гэж үзэж байна.

Биднийг лайв хийгээд эхлэхээр “Манай намд МАН-ын туршуулууд байдаг” гэж хэлж байсан. Эсрэгээрээ өөрийнх нь хажууд байгаа дэд дарга нар нь гэмт хэрэгтэн, залилагч, сонгуулиар намаасаа бие дааж нэр дэвшиж байсан хүмүүс. 

АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг:

-Хавраас хойш Лу.Гантөмөр намын байрандаа ирсэнгүй. "Долоон сарын дараа сонгууль боллоо" гэхээр гарч ирээд "Над руу дайрч байгаа хүмүүс МАН-ын тагнуул" гэдэг. Шаардлага тавьсан гишүүдээ тагнуулаар нь дууддаг намын дарга урьд хожид байгаагүй. УИХ-ын гишүүд ч Лу.Гантөмөрийг ажлаа хийхгүй байгааг ярьж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа цар тахлын үед ёс зүйгээ бодоод ажлаа өгч байсан. Лу.Гантөмөр ч ёс зүйтэй 200 мянган гишүүнээ бодоод өргөдлөө өгөх хэрэгтэй гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.