“Өөжин мед” эмнэлгийн өргөтгөлийн барилгатай холбоотой маргаан үүссэн талаар цахим орчинд мэдээлэл түгэх болов. Энэ үйл явдлын талаарх мэдээлэл эх сурвалжийн тэнцвэртэй байх зарчмаас гажиж, хэт нэг талыг барьсан өнцгөөр цацагдсан учраас олимпын аварга Э.Бадар-Ууганаас тодруулж ярилцлаа.
-“Өөжин мед” эмнэлэг үр шилжүүлэн суулгах чиглэлээр ажиллаад багагүй хугацааг үдсэн санагдана. Өргөтгөл барих шаардлага яагаад үүссэн юм бэ. Зарим хүн эмнэлгийн өргөтгөлийг бариулахгүй гэж эсэргүүцсэн нь ямар учиртай юм бэ?
-“Эмнэлэг байгаа обьеътыг газрын хамт 2017 онд хувь хүнээс худалдаж авсан юм. Өнгөрсөн хугацаанд дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх, мэргэжилтэн бэлтгэх гээд олон зорилт тавьсан, үйл ажиллагаа нь харьцангуй жигдэрсэн. Үр шилжүүлэн суулгах чиглэлээр, эмчилгээний чанараар Монголдоо номер нэг эмнэлэг гэж үйлчлүүлэгчид дүгнэдэг болсон. Манай эмнэлэгт үр шилжүүлээд 1400 гаруй хүүхэд хорвоод аз жаргал дагуулан мэндэлжээ. Одоо төрөх өдрөө хүлээж байгаа олон ээж байна. Үргүйдэл нь манай улсын хувьд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах ноцтой асуудал болсон. Агаарын бохирдол, баталгаагүй хүнс зэргээс шалтгаалаад сүүлийн жилүүдэд үргүйдэл хүрээгээ тэлсэн.
2017 онд эмнэлгийн барилгыг худалдаж авахад үйл ажиллагаа нь доголдсон, зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг обьект байсан. Ийм барилгыг олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн байр болгоход маш их цаг хугацааг зарцуулсан, хичээсэн. Үүний үр дүнд манай улсын иргэдээс гадна урд, хойд хөршөөс үйлчлүүлэгчид олноор зорин ирэх болсон. Ачаалал маш их нэмэгдсэн гэсэн үг л дээ. Тиймээс эмнэлгээ өргөтгөх зайлшгүй хэрэгцээ гарч ирсэн. Жил гаруйн өмнө манай эмнэлгийн хөрөнгө оруулагч япон захирал Монголд гэр бүлтэйгээ ирсэн юм. Тэгээд эмнэлгийн ажилтай танилцах үедээ хэрэв холбогдох зөвшөөрлүүд гарвал эмнэлгийн өргөтгөлд хөрөнгө оруулж дэмжье гэсэн сайхан мэдээг дуулгасан юм.
-2017 онд таныг “Өөжин мед” эмнэлэг байгаа таван давхар барилгыг худалдаж авахад одоо өргөтгөл барих гэж төлөвлөсөн газар хэний мэдэлд байсан юм бэ. Таныг олимпын хорооны эзэмшлийн газар дээр барилга барих гээд байна гэж олон нийт ойлгоод, зарим нь бухимдаад байх шиг?
-Энэ газар Олимпын хороонд ямар ч хамааралгүй гэдгийг 2014 онд шүүхээс албан ёсоор тогтоож өгсөн юм билээ. Тухайн үед шүүхийн шийдвэр ёсоор Б.Наранцэцэг гэдэг хүн дээр очсон, хувийн өмчийн обьект, газар байсан. Энэ явдлаас гурван жилийн дараа би 2017 онд худалдаж авсан гэсэн үг. Одоо өргөтгөл барих гэж байгаа газар ингэж шилжиж ирсэн юм. Түүнээс би Олимпын хорооноос газар аваагүй юм шүү. Энэ тухайгаа хүмүүст зөв ойлгуулж, үнэнийг хэлж байгаагүй нь миний алдаа байх. Юуг нь нуух вэ, зар дээрээс хэд хэдэн газар хараад, хөрөнгө оруулагч япон захиралд танилцуулаад, энэ газрыг сонгож худалдах, худалдан авах гэрээ хийгээд хууль ёсны дагуу мөнгөө өгөөд, татвараа төлөөд, худалдаж авсан түүхтэй.
-Японууд хөрөнгө оруулахдаа тун хянуур ханддаг. Эмнэлгийн барилгын өргөтгөлийн бүх зөвшөөрлийг хууль ёсны дагуу авсан гэж нүүр бардамж хэлж Та чадах уу?
-Бараг хоёр жил шахуу хөөцөлдөж холбогдох бүх баримт бичиг, зөвшөөрлийг хууль ёсны дагуу авсан. Нийслэл дээр барилгын эскизээ батлуулаад, дараа нь өндөр барилгын зөвшөөрөл гээд Барилга, хот байгуулалтын яамаар хэлэлцүүлдэг хууль, журамтай юм билээ. Яг энэ дагуу зөвшөөрлөө авсан. Өндөр давхар (23), тэр дундаа эмнэлгийн зориулалттай барилга гэдэг утгаараа өндөр шалгуур, нарийн стандарттай. Эмнэлгийн хог хаягдал, өрөө тасалгааны агааржуулалт норм гээд бүх зүйл нарийн байдаг юм билээ. Тэр стандарт, нормын дагуу зураг төслөө хийж батлуулаад, барилга эхлүүлэх зөвшөөрлөө хуулийн дагуу авсан.
-Танай эмнэлгийн өргөтгөлийн барилгыг бариулахгүй гээд эсэргүүцсэн хүмүүс оршин суугчид юм уу, эсвэл танай зэргэлдээх барилгын эзэд байв уу?
-Айл хүний амь, саахалт айлын санаа нэг гээд сайхан үг байдаг даа. Хажуу талын барилгын эзэмшигч болох С.Энхтүвшин болон эхнэртэй нь манай гэргий бид хоёр хэд хэдэн удаа уулзаж байв. Барилга барихад манай талаас асуудал байхгүй гэж л хэлдэг байсан. Хамтарч ажиллая, орц гарцаа хаана яаж гаргах вэ гэх мэтээр ажил хэрэгч байдлаар ярилцаад явж байснаа сүүлдээ байдал биш болсон. Тэд өөрсдийнх нь хуульч Д.Баттулга гэдэг хүнийг бидэнтэй уулзуулсан. Тэр хүн “Манай үйлчлүүлэгч С.Энхтүвшин 2 тэрбум төгрөг авах хүсэлтэй байна” гэж палхийтэл хэлсэн. Би эхэндээ итгээгүй. Манай гэргий рүү хуульч нь холбогдоод яг л нөгөө мөнгөө нэхсэн. Би С.Энхтүвшин рүү мессэж бичээд, хууль ёсны дагуу бүх зөвшөөрөл гарсан байхад ямар учир шалтгаанаар ийм их хэмжээний мөнгө нэхээд байгааг огтхон ч ойлгохгүй байгаагаа хэлсэн. Хамгийн хэцүү нь Японы хөрөнгө оруулагч энэ үйл явдлыг ойлгоогүй. Яаж ч ойлгох вэ дээ. Ингээд бүх зүйл хүндэрч эхэлсэн.
-Яг ямар үндэслэлээр ийм хэмжээний мөнгө нэхсэн юм бэ. Д.Баттулга гэдэг хүн үнэхээр хуульч мөн бол хуулийн үндэслэл эрхбиш хэлсэн байлгүй. Эсвэл та нарын хооронд газрын маргаан байдаг юм уу?
-Ямар ч маргаан байхгүй. Тэдний газраас сөөмийг ч манайх ашиглахгүй. Манай байшингийн хажууд барилга барих гэж байгаа юм бол ийм хэмжээний мөнгө өг л гэж нэхээд байгаа. Та бүхэнд мөнгө хэрэгтэй байгаа бол танай ЦДП-ээс мөнгөө төлж цахилгаан авъя гэсэн санал тавихад үгүй гэсэн. Ямартай ч манай бүх зөвшөөрөл хууль ёсны дагуу гарсан тул бид барилгаа эхлүүлнэ гэдгээ хэлэхэд “Хэрэв тэгвэл танайх нэлээн дайралтад өртөнө дөө” гэсэн. Нээрээ л маргаашаас нь эхлээд манайх руу элдэв хүмүүс явуулж, худал цуу яриа цахим орчинд тарааж, хамгаалалтын алба дэргэдээ байршуулж, манай хашааг цаанаас нь нураах зэргээр дайралтууд эхэлсэн дээ. Бичиг лоозон барьж орилдог хүмүүс хүртэл бэлдээд Э.Бадар-Ууган хууль бусаар газар авч барилга барилаа гэх гүтгэлгийг завсар зайгүй “үйлдвэрлэх” болсон юм. Би оршин суугчид ийм үйлдэл хийж байгаа гэж ерөөсөө бодохгүй байгаа. Энэ хавьд орон сууцны барилга бий ч оршин суугчдын эрх ашгийг зөрчих, тэдний цонхыг хаасан зүйл юу ч байхгүй. Цахим орчинд цацаад байгаа барилгын зураг манайх биш, шал өөр зураг гаргаж тавиад худал цуу тараагаад байгаа юм.
-Хэл ам хийгээд байгаа танай хөршүүд барилгаа хэзээ барьсан юм бэ. Ер нь барилгын бизнес хийдэг хүмүүс үү?
-Эднийх барилгаа (“Режис плэйс”) анх барихдаа манай газрыг ашиглаад барилгын материалуудаа байршуулаад, айл хөрш хүний санаагаар ойлголцоод явдаг байлаа. Том бүтээн байгуулалт хийж байгаа хүмүүс гэж дотроо хүндлээд, дэм болчих гэсэн нь тэр. 2015, 2016 оны үед анх барилгын ажил эхлээд 2018 оны үед нэг хэсэг санхүүжилтгүй гээд ажил нь зогссон байснаа 2021 онд гэнэт үргэлжлээд маш хурдан ашиглалтанд орсон юм. Ковидын үед миний таньдаг нэг хүнээр дамжуулж манай газрыг авъя гэж санал тавьсан. Би тэр үед “Газраа зарахгүй ээ. Энд эмнэлэг л байх ёстой, насан туршдаа эмнэлэг хэвээр нь авч явна аа” гээд хэлсэн. Манай газрыг авч өөрийнхтэйгөө нэгтгэе гэсэн санааг хэд хэдэн удаа хэлэхэд нь би зөвшөөрөөгүй. Одоо бодоход гол зорилго нь манай газрыг л авах байжээ гэдгийг одоо над руу чиглэж байгаа гүтгэлэг, дайралтаас би ойлгож байна даа. Э.Бадар-Ууган МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга юм чинь энэ газрыг хууль бусаар авсан, эрх мэдлээ ашиглаж байна гэдэг өнцгөөр гүтгэе гэж төлөвлөсөн юм шиг байгаа юм. Би энэ газрыг Олимпын хорооноос аваагүй, эмнэлгийн барилгыг 2017 онд худалдаж авахад газар нь дагалдаж ирсэн гэдгийг дээр өгүүлсэн. Монголчууд надад хайр, хүндэтгэлээ харамгүй өгсөн. Энэ сайхан хүндлэлийн хариуд би хууль зөрчиж, хулгай хийхгүй, нийгэмдээ тустай амьдрах үүрэгтэй гэж боддог. Сонирхуулж хэлэхэд, Олимпын хороо 170 гаруй гишүүнтэй, аливаа шийдвэрийг гишүүн бүрийн оролцоо, саналыг авч гаргадаг. Би дур мэдэх, ганцаараа шийдэх ямар ч боломжгүй гэсэн үг.
-Цар тахлын үед хил гааль хаагдаж, бүх барилгын ажил зогссон. 2021 онд барилгаа барьсан гэхээр овоо бийлэгжүү хөрштэй юм байна. Тэгсэн атлаа 2 тэрбум төгрөг нэхэж шантаажилж байна гэхээр яачихсан ч хүмүүс юм бэ дээ. Ойлгоход нээрээ л бэрх санагдлаа.
-Мөнгөтэй, бололцоотой болохоороо л манай газрыг авах гэж удаа дараа санал тавьж байсан байх. Бизнесийн ашиг орлогоо хаанаас бүрдүүлдгийг нь би мэдэхгүй. Бидний дунд асуудал үүссэнээс хойшхи хэдэн өдөрт над руу янз бүрийн мэдээлэл ирж л байна. Надаас 2 тэрбумыг нэхээд байгаа “Режис плэйс”-ыг барихдаа нийгэмд маш том дуулиан дэгдээсэн нүүрсний хулгайн мөнгөөр санхүүжүүлсэн, мөнгө угаасан байж болзошгүй гэдэг хардлага хүчтэй байгаа юм билээ. Олны үг ортой л гэлцдэг. Гэхдээ энэ бүх хардлагыг би биш холбогдох хууль хяналтын байгууллага л эцсийн байдлаар тогтоож, мэдээлэх ёстой байх.
-Эмнэлэг барина гэж зүтгээд хөрш компанидаа шантаажлуулаад, элдвээр гүтгүүлж байхын оронд бусдын жишгээр орон сууц юм уу өөр барилга бариад ашиг хийгээд амьдаръя гэж бодож болсонгүй юу?
-Яг үнэндээ манай улсад тулгамдаад байгаа үргүйдлийн чиглэлээр эмнэлэг барихад хөрөнгө оруулагч олдоно, бүх талаар дэмжиж хөрөнгө оруулалт хийнэ гэдэг дэндүү завшаантай хэрэг л дээ. Гадаад хүн манай улсад үргүйдэлтэй нүүр тулж шаналж байгаа залуу гэр бүлүүдийг хараад сэтгэл нь эмзэглээд, тусалж дэмжье гэж байна. Монгол хүний эрүүл мэндийн төлөө дэлхийн стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг эх орондоо нэвтрүүлэх ийм сайхан боломж тэр бүр олдохгүй.
-Эсэргүүцэл гараад барилгын ажил зогссон гэж ойлгосон. Одоо яг ямар байдалтай байна вэ?
-Хамгаалалтын алба гээд том биетэй залуус авчраад хүч хэрэглэж манай хашааг нураагаад, газар шорооны болон суурийн бэхлэгээ хийх ажлыг зогсоосон. Манай улс хуультай, ардчилсан улс. Гэтэл эмнэлгийн өргөтгөл барих гэхээр хажуу талын байшингаас өдөөн турхираад, мөнгө нэхэж шатаажлаад байдаг нь зөв үү. Өөрөө болохоор өндөр байшин дотроос хүмүүсийг турхираад л. Хуульгүй авирлаж, шантааж хийж байгаа энэ хүмүүсийг цагдаагийн байгууллагад өгч, хашаа нураасан үйлдэл дээр нь хэрэг үүсээд шалгаад явж байгаа.
Бидний цөөхөн монголчууд уг нь хоорондоо ингэж нэгнээ харлуулаад явмааргүй л байна. Яах вэ, хууль шүүхийн байгууллагаар хэнийх нь зөв байсан нь ил болоод дүгнэгдээд явна. Миний хамгийн их санаа зовж байгаа асуудал бол хөрөнгө оруулагч. Бүх зөвшөөрөл нь гарчихсан байхад танай улсад хууль ёс гэж хаана байна гээд тэд гайхаж байна. Төр, хувийнхан дээр дооргүй гадаадын хөрөнгө оруулалтыг татъя, тэднийг гомдоож, дээрэлхэж, хөөж гаргасан алдаагаа засъя гэж яриад байдаг. Яг бодит амьдрал дээр хууль биелүүлж байгаа нь хохирч, хуульгүй авирлаж байгаа нь хожиж байна. Чанга орилсных нь зөв байдаггүй. Би өөрийн зан төлвөөс болоод тэр бүр дуугараад, элдэв юм яриад явдаггүйг хүмүүс мэднэ. Энэ удаад гүтгэлэг, дайралт хэрээс хэтэрч, хууль зөрчигчид дэндүү даварч байна. Уг нь Монголд хэрэгтэй, монгол хүний эрүүл мэндийн төлөөх ийм хөрөнгө оруулалтыг төр, засгаас эхлээд бүх хүн дэмжих байх гэж бодож байсан ч шантаажчингуудаас болоод гацчихлаа.
-Хөрөнгө оруулагчдаа яаж тайлбарласан бэ. Хүн бүр уул уурхай гэж амны уншлага болтол ярьдаг болжээ. Эрүүл мэндийн салбарт орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтаа тавиад туучихгүйн тулд Та ч бас тэмцэх, гүтгэлэг дайралтыг сөрөөд үнэний төлөө явах ёстой юм биш үү?
-Бид бодит байдлыг л хэлсэн. Зөвшөөрөл, бүх зүйл хууль журмын дагуу гарсныг тэр хүн мэдэж байгаа шүү дээ. Тэр бүгдийг л үзүүлсэн. Одоо үнэн ялдаг юм уу, зохион байгуулалттайгаар орилж хашгирсан нь ялдаг юм уу гэдгийн эцсийг үзнэ дээ гэж л бодож байна даа. Манай улс зөвхөн уул уурхайд л гадаадын хөрөнгө оруулалт авдаг улс болчихоод байна. Харин бид эмнэлгийн салбарт хөрөнгө оруулалт татаад, монгол хүний эрүүл мэнд, хүн амаа өсгөхөд хувь нэмрээ оруулъя гээд хамт олноороо зүтгэж байна. Үүнийг буруу зорилго гэж боддоггүй. Олон хүний сэтгэлийг харлуулж байгаад би хувь хүнийхээ хувьд маш их харамсаж байна. Үргүйдлийн эмчилгээний үнэ цэн, зорилго нь бүгдэд нээлттэй, ил байгаа. Гадаад улсын эмнэлгийг зорьсон монголчуудын урсгал хэр байдаг билээ дээ. Манай эмнэлэг үйл ажиллагаагаа явуулснаас хойш гадаад орон, тэр дундаа БНСУ руу үргүйдлээ эмчлүүлэхээр явдаг урсгал илт буурсан. БНСУ дахь эмнэлэг болон манай эмнэлгийн үйлчилгээний үнийн зөрүү тэнгэр газар шиг шүү дээ. Монголчуудын БНСУ руу зорьж очдог байсан эмнэлэг урсгалаа алдахгүйн тулд манайх руу холбогдоод хамтарч ажиллая гэж санал хүртэл тавьж байсан. Манай эмчилгээ, үйлчилгээ дэлхийн төвшинд хүрснийг энэ саналаас харж болмоор. Монгол хүнийхээ хувьд, олимпын аваргын хувьд энэ бүгд бол эх орныхоо төлөө хийж буй өчүүхэн хувь нэмэр гэж боддог. Монгол хүн эрүүл байх нь үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн хамгийн том хүчин зүйл гэдгийг ярианыхаа төгсгөлд хэлье.
Ярилцсан: Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цэнгэлдэх хотхоны хүмүүс чамаас нар хаахаа боль.ус дулааны шугам бөглөж өг.өвөл боллоо.ниытийн эзэмшлийн дугуй явган хүний 1м өргөн урд ааш зам хүрэх талбайг барилгын сууриндаа оруулж ухчаад бнаа уулзая гээд очхоор цагдаа дуудчих.чи хэн юм.тэр рижэс чинь бид биш бид хохироод бна
Бадар ууган болон түүний эхнэр Азжаргалд хандах нь : Би ХУД 15-р хороо Цэнгэлдэх хотхон 210-р байрны оршин суугч, жирийн нэг хоёр хүүхдийн ээж хүн байна. Би нүүрсний хулгайч болон түүний гар хөл биш/ хүсвэл миний нэр дээр байдаг гэрчилгээ үзэж шалгаж болно/ .Үр хүүхдийн минь амьсгалах агаарыг барилгын хог шороо түйрэн болгож, гэр орныг минь нар үзэхгүй харанхуй нүх болгож байгаад чинь үнэхээр уур хүрч гомдолтой байна. Тиймээс үр хүүхдийнхээ үзэх нар амьсгалах агаар эрүүл аюулгүй орчны төлөө танай хууль бус аргаар олж авсан барилгын зөвшөөрлийг цуцалтал тэмцэх болно гэдгээ мэдэгдэж байна. Та бүхэн хүн чанартай байж нүүрсний хулгайч мөнгө авсан шантааж хийж байна гэх мэтээр мушгин гуйвуулах шаардлагагүй . Одоогоор миний бие хүнээс мөнгө авч жагсаал цуглаан хийх санхүүгийн асуудалгүй болно. Мөн эмнэлэгийн барилгын тал дээр ээж хүний хувьд дэмжиж байгаа ч иргэдэд ямар нэг саад төвөг учруулахгүйгээр, ард иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхийг зөрчилгүй МУ-н БТХ болон бусад хотын стандарт дүрэм журмын дагуу барилгын үйл ажиллагаагаа өөр газарт явуулахыг санал болгож байна. Улаанбаатар хотод иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин алдагдсан байгааг хүн болгон мэдэж байгаа шүү дээ . Алга дарам газрыг зүгээр орхичихооч гуйж байна
энэ одоо мэдрэл юм байхдаа хотхоны хүмүүс нар хаагаад байна гэхээр хохирогчийн дүрд тоглодд байхын хахаха
Бадар Ууган Азжаргал нараа !!! Бид бусдыг яасныг мэдэхгүй харин би Цэнгэлдэх хотхоны 210 дугаар байрны оршин суугч 3 ам бүлтэй энд хууль ёсны бүртгэлтэй орон гэр маань. Чи бидний амьдрах орчинг буртаглах гээд байнаа.Нарийн дээрээ яривал чи тамирчдынхаа нөхөн сэргээх төвийг хууль бусаар зальдаж авсан тамирчдад чинь яг одоо нөхөн сэргээх эмнэлэг бийг хэлээд өгөөч. Байхгүй шүү дээ. Луйвардсан булайгаа чимээгүй далдлахаа бод. Монголын хүн амын 000000 тай тэнцэх хэсэгт зориулсан өндөр үнэтэй хуруун шилний хүүхдийн эмнэлэгээ хотоос хол гаргаад байгуулалдаа. Олимпын хорооны хөрөнгөнөөс хулгайлсан бол одоо болно. Бидний амьдрах орчин бидний хөрөнгөнд халдана гэвэл МАЙ ШҮҮ. Түвшинбаяр та хоёр тамирчдаа л зоддын байгаа биз биднийг бол барахгүй шүү. ЦАДАЖ АМЬДАР ХОДООДОНДОО НААД ЭМНЭЛГЭЭ ХУРААЛГАЛГҮЙ ГУДРАХАА БОДОО ШУНАЛТАЙ ТИПНҮҮДЭЭ. БИТГИЙ МАТРЫН НУЛИМАС ГООЖУУЛААД БАЙГААРАЙ
Бадар-Уугаан!! 1рт. Чи эмнэлэг нэрийдлээр худалдаа үйлчилгээнийй 20 давхар барилгыг маш жоохоон зайд стандартаа зөрчөөд барих гэж байна, 2рт чи Цэнгэлдэх хотхоны оршин суугчдыг бүр дурьдах ч үгүй байна, оршин суугчдад тэр Энхтүвшин ямар хамаатай юм бээ??? Оршин суугчид бид эрх ашгаа хамгаална.!!!!!
Icheecheee. Orshin suugchidtai ogt uulzku bidniig cha yrihgui bj hudlaa neg hunee yarial humuusiig tuurugduuleed bhiin tsengeleh hothon regsiiin orshin suugchid hun bishu. Regis barisan hun mungu nehsen ni tendee l ym bgaz bitgii temee ymaa 2g niiluulj yariad bai
Badar uuganii helsen zuilees minii medhiin tsagdaad ugsun gdgni unen bn ter 2 terbum nehsen huniig bish 210 bairnii orshin suugchdiig. Manai barinii hunluu tsagdaa zalgaad meduuleg ugj baitsaalt avaal yavj bga. Orshin suugchdiin uneheer doromjilh deerlehej chadaj bn
Үнэхээр тэнэг нөхөр байна даа наад 2 тэр бум л гээд байдаг. Тэрийг чинь хуулиар яв тэгээд илэрсэн хойно ярина биздээ одоо нэрээ бодоо . ОЛНЫ ИТГЭЛИЙГ ДААЛГҮЙ ОВИЛГОЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ
Тэр жижиг зайнд яаж барилга барих гээд зүтгээд байдаг байнаа
Tamirchin hun ch gesen tarhi tolgoitoi baimaar chi yaaj tiim duguin zogsool shig gazar 20davhar baishin barih geed bgaam bee.chi ydaj hotiin standart durem juramaa sahiacheee yasan ch ih shunal yum
Hotoosoo garaad ter sergeen zasah tuv oo bari Badaruugaan bid end taivan amidarmaar bn
Хүүе ээ энэ бадарууган гэж хүн эрүүл үү ямар аймар ичих нүүрээ хаашаа хийчихсэн худал хүн вээ
Ene muu glg hezee iim bayan bolsin neg medal avsn chin tende um baigaa biz ter sport sergeen zasah suvilal huviin bizness shagaad tegeed buur shunltaad naad uls oroni sport salbar chuhal gazar olon zolbin bandid luivrduulchad suuj bdag arai l archaagui tor bn shu
ӨӨРӨӨ Л АВЛИГАЛ ӨГСӨН БАЙХ. ЭНЭ БӨХ ЯМАР ГАВЬЯА ХИЙСЭН ГЭЖ ГАЗАР АВАХГААД БАЙГАА ЮМ БЭ. ЖИРИЙН Л НЭГ ИРГЭН БИЗ ДЭЭ