Т.Бадамжунайгийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг ирэх сарын 03-ны өдөр хүртэл хойшлогдсон. Түүний өмгөөлөгч Ш.Цэцэгмаагаас зарим мэдээллийг авлаа.
Өмгөөлөгч Ш.Цэцэгмаа:
-Хуульд 45 хоногийн хугацаанд урьдчилсан хэлэлцүүлгийг хийх ёстой гэж заасан байгаа. Энэ хуулийн заалттай холбогдуулан ирэх сарын 3-ны өдрөөр урьдчилсан хэлэлцүүлгийг товлолоо гэж харж байна. Шүүх хуралдааны үеэр хувийн үйлчлүүлэгчийнхээ эрүүл мэндийн талаар мэдээлсэн. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй.
Миний үйлчлүүлэгч дараагийн шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаа. 11-р сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд биеийн байдал нь ямар байхыг би одоо хэлж мэдэхгүй. Миний үйлчлүүлэгчийг одоогийн байдлаар гэм буруутай гэж үзээгүй байна. Үүнийг шүүх шийднэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.