СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Хулан: Монголд Богд тодруулахыг ганц ч үгээр эсэргүүцээгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Яруу найрагч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан" гэсэн үндэслэлээр гэм буруутай гэж үзэж шүүхээс түүнд 9.6 жилийн хорих ял оноосон билээ.

Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 421 дүгээр ангид хоригдож буй бөгөөд хорих ангиас захидал бичсэн байна.

Яруу найрагч Ц.Хулан захидалдаа:

-Далай ламд бичсэн захидалдаа Монголд Богд тодруулахыг ганц ч үгээр эсэргүүцээгүй ээ. Гэхдээ эгэл даруу, эрдэмтэн мэргэд, энгийн ард олны дундаас тодруулбал олон түмний санаа бодолд илүү нийцнэ гэдгийг зориуд бичсэн билээ. Хэнд ч захидал бичиж болох шүү дээ. Энэ бүхэнд болохгүй юу байна? Үүнээс болоод хэнд ямар хор хохирол учирсан хэрэг вэ? Гэтэл би буруутайн дээд буруутай хорт үйлдэл гаргасан юм шиг хуульд байдаггүй “зүйл ангиар” яллагдаад ял эдэлж байна.

Эрхтгүй Төр минь билээ гэж ТЕГ-ын иргэнээ хардах, сэрдэх эрхийг хүндэтгэж мэдүүлгээ үнэнээр нь өгсөн. ТЕГ-ын сэжгийг мухарлан, эндүүрлийг тайлж өгнө гэдэгт давж заалдах шатны шүүхийн нямбай үйл ажиллагаанд итгэж байна. Хамгийн гол нь шүүгчдийг маань “дээрээс хэн нэгэн бүү дарамтлаасай ” гэж дотроо залбирч сууна аа. Тэгвэл миний бие удахгүй суллагдана аа.

Би зөвхөн үндсэн хуульд зааснаар итгэл үнэмшлээрээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ л эдэлсэн. Ингэлээ гэж шоронд суулгаж болох уу гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Б.Байгалмаа
1 жилийн өмнө
202.126.89.155

Яруу найрагч СГЗ Ц.Хулан бол эх орноосоо урвах муу үйлдэл хийх хүн биш гэдэгт итгэж явдаг!!! Энэ хүний ард хөгшин настай аав, ээж, хань, үр хүүхдүүд нь шар махтайгаа хатаад хүлээж суугаа нь ойлгомжтой!!! Монголчууд бид чинь цөөхөн шүү дээ!!! Тиймээс суу билэгт оюун ухаантнаа хүндэлж явъя!!! Ц .Хуланг яаралтай суллаж, ар гэр, түүнийг хүндэлж явдаг ард түмний сэтгэлийг амрааж өгөөрэй!!!

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.33

Үзэл бодлоо шууд илэрхийлэх нь Ардчилсан төртэй оронд байх л Ёстой асуудал шүүдээ

Зочин
1 жилийн өмнө
59.153.112.17

энхийн цагаан тагтаа ч биш байхаа хууль л шийдэх байлгүйдээ их л давилуун хүн санагдадаг шдээ.

Иргэн
1 жилийн өмнө
203.91.115.51

Хятадуудаас олон цөөн нь хамаагүй мөнгө шан харамж авсан л бол тэгээд гүйцээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.