СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрийн банк “Харилцагчийн өдөрлөг-2023” арга хэмжээг зохион байгуулж байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
6 сарын өмнө

Төрийн банк нь дундаж давхаргыг дэмжигч банк байх зорилтын хүрээнд 2018 оноос эхлэн харилцагчдадаа зориулан “Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээг жил бүр зохион байгуулж, Монгол орны өнцөг булан бүрт санхүүгийн боловсрол олгож, Эрүүл амьдралын жигүүр ТББ-ын эмч нартай хамтран үзлэг хийж, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг тогтмол өгсөөр иржээ.

Энэ онд л гэхэд орон нутгийн 10 аймагт “Харилцагчийн өдөрлөг-2023” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Үүний нэг нь 10 дугаар  сарын 18-21 өдрүүдэд нийслэлийн Баянзүрх болон Сүхбаатар дүүрэгт “Харилцагчийн өдөрлөг-2023” арга хэмжээг зохион байгуулж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад санхүүгийн болоод эрүүл мэндийн боловсрол олгож банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх явуулын банкаар үйлчилж байна.

Тус банк нь дундаж давхаргыг дэмжигч банк байх зорилтын хүрээнд мөн жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор Инкубатор төвийг байгуулсан. Тус төвөөрөө дамжуулан жижиг дунд бизнес эрхлэгчид болон иргэдэд санхүүгийн боловсрол олгох, санхүүгийн суурь мэдлэг, санхүүгийн зан төлөв, хандлагыг дээшлүүлэх зорилгоор үе шаттай сургалтуудыг зохион байгуулж байна.

"Харилцагчийн өдөрлөг-2023" арга хэмжээний үеэр мөн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтыг “Сургалт судалгааны Полиси” төвтэй хамтран зохион байгуулж байна.

Иргэн та тус өдөрлөгт ирснээр: 

- Хугацаатай хадгаламжийн данс шинээр нээлгэсэн болон хугацаатай хадгаламжиндаа 50,000 төгрөгийн орлого нэмсэн

- Даатгал хийлгэсэн

- Дотоодын болон олон улсын карт захиалсан

- Гялсбанканд шинээр бүртгүүлсэн харилцагч

- Автомат хуримтлалын үйлчилгээнд бүртгүүлсэн

- Ногоон зээл авсан харилцагчийн 100,00 төгрөг тутамд бүрт нэг сугалааны эрх олгож, нийт 26 азтануудыг өдөрлөгийн хаалт болох 10 сарын 21-нд тодруулах аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.