СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-10-19

🔴Г.Занданшатар: Хуулиа дагавал НӨАТ-ын 30 хувийг иргэдэд буцаан олгох боломж байгаа шүү

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
6 сарын өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.19/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.

Энэ үеэр НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх иргэдийн судалгааны асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "НӨАТ ямар учиртай яригдаад байгааг би ч бас сайн мэдэхгүй, асуумаар байгаа юм. Төсөв өргөн барьснаас хойш энэ асуудал гарч ирсэн. Ямар тооцоо судалгаатай юм бол доо. Мэргэжлийн яам, судалгааны байгууллага дээр ямар үндэслэл тооцоолол байгааг мэдэхгүй байна. Тэндээс юм ирвэл төсөв дээр ямар ачаалал ирэх бол, цааш яаж хэрэгжүүлэх боломж байгааг харж байгаад яримаар байгаа юм" гэв. 

 УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-Есдүгээр сард НӨАТ-ын тухай асуудлаар Сангийн яамнаас тодорхой асуусан. Долоо хоногийн өмнө ч чуулган дээр асуусан. Танай туслахад өгсөн гэж худал хэлсэн. НӨАТ-ын нэмэгдлийг хуулинд өөрчлөлт оруулах шаардлагагүй шүү дээ. Хуулинд НӨАТ-ын 20 хүртэлх хувийг буцаан олголтод зарцуулна гээд тодорхой заачихсан байгаа. Дээр нь 10 хүртэл хувийг урамшуулалд олгоно.

2020 онд ДНБ 37 их наяд байсан. 2024 онд 74 их наядаар төлөвлөсөн нь хоёр дахин их байгаа биз? Иргэдийн төлж байгаа НӨАТ 2,5 дахин нэмэгдсэн.

2020 онд НӨАТ-ын орлого 2,2 их наяд байсан бол энэ жил зургаан их наядаар төсөвлөж байна. ДНБ-ий өсөлт болон НӨАТ-ын орлогын өсөлт хоёр шууд хамааралтай. ДНБ бол нэмэгдсэн өртөгийн нийлбэр шүү дээ. Гэтэл .

Бүх аж ахуйн нэгж давхар тайлан баланстай болсон. Тоон дээр чинь харагдахгүй. ҮТЕГ-ын хажууд байгаа алт мөнгөний дэлгүүрээр ороод үзээрэй, бүгд НӨАТ-гүй байна. Сангийн яам төсвийн орлого бүрдүүлэх тал дээр ийм байр суурьтай байгаа нь зүй ёсных мэт боловч ЭЗХЯ ямар байр суурьтай байдаг юм?

Эдийн засаг тэлнэ, ил тод болгоно, бүртгэлийг ил болгоно, өрхийн амьжиргаа хэрэглээг дэмжинэ, хэрэглээ нь эдийн засгийг дэмжинэ гэх мэтээр ярьдаг биз дээ. Эдийн засгийн эерэг сөрөг талыг харьцуулсан судалгаанууд байгаа. Үндсэндээ далд эдийн засагт 3,5 их наяд явж байна. НӨАТ төлөгч 8900 ААНБ-аас 2,8 их наяд нь НӨАТ төлөгч биш байна, 340 тэрбум төгрөгийн НӨАТ-ын чөлөөлөлт байна. 6,1 их наядын борлуулалтаас 6,4 тэрбум төгрөгийн НӨАТ-ын орлого бүрдүүлэх бололцоо байна. 50 сая төгрөгөөс доош борлуулалттай 8600 аж ахуйн нэгж байна. Ногоон автобуснаас болоод иргэдийн татвар төлөх хүсэл эрс буурсан шүү. Иргэдээ урамшуулмаар байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 сарын өмнө
139.5.216.139

яамаадаа. дандаа л болохгүй төсөв хүрэхгүй гээд байсансанн юмны үнэ хирээс хэтэрлээ. энэ номин их дэлгүүр чинь хэд нугалаад бүтээгдэхүүнээ зараад байх юм. килийн бараан дээр их ажиллах юм.

zzzz
6 сарын өмнө
66.181.187.118

Tusuvin talaar medleggui murtuu olon zuil yrihaa boliochdee Zandan shataraa.Hend ch sanhuugin medleg heregtei.amnihaa bangaar yrij bolohgui shuu

DR. ADITYA
6 сарын өмнө
102.89.23.74

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.