Голомт банкнаас илүү хурдан, илүү УХААЛАГ, илүү дэвшилтэт төлбөр тооцооны цогц үйлчилгээг зөвхөн нэг аппликэйшнээс авах боломжийг бүрдүүлэн дижитал хэтэвч SocialPay аппликэйшнийг дахин загварчилж 3.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа билээ.
Дахин загварчлагдсан SocialPay 3.0 хувилбарт төлбөр тооцооны үндсэн үйлчилгээнээс гадна NFC гүйлгээ хийх, виртуал зээлийн карт захиалах, QPay ашиглан төлбөр тооцоо хийх, дуу хоолойгоор мөнгө илгээх болон нэхэмжлэх, Iwatch ашиглан шилжүүлэг хийх зэрэг технологийн ухаалаг шийдлүүдийг багтаасан олон шинэ функцуудыг нэмсэн нь хэрэглэгчдийн талархлыг хүлээж, эерэг үнэлгээ аваад байгаа юм.
Харин “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-аас зохион байгуулсан “ШИНЭ ҮЕИЙН ХУРДАСГУУР: Ирээдүйн төслийн удирдагч нарыг хүчирхэгжүүлэх нь” олон улсын бага хурлаас SocialPay 3.0 хувилбарын төслийн удирдлагын туршлага, арга аргачлалыг үнэлэн 2023 оны “Шилдэг төсөл”-өөр онцолж, өргөмжиллөө.
Бага хурлыг зохион байгуулагчдын зүгээс Голомт банкны SocialPay 3.0 нь дэлхий даяар төсөлд суурилсан эдийн засагт шилжиж буй энэ үед хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологиор дамжуулан хэрэглэгчдийнхээ өдөр тутмын амьдралын хэв маяг болон ажил хөдөлмөрийг хөнгөвчилж, илүү хүчирхэг ирээдүйг бүтээхэд дэмжлэг болохуйц үр дүнтэй төсөл болж чадсаныг сайшаан дурдсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.