СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АН-ын гишүүд Д.Мөнх-Эрдэнийг эргэхээр очсон ч уулзуулаагүй буцаажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

ШШГЕГ-ын харьяа Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид ял эдлэж буй Д.Мөнх-Эрдэнийг ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны төвийн албан хаагчид /SWAT/ зодож дарамталсан гэдэг мэдээлэл бий.

Иймд Д.Мөнх-Эрдэнийг УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан тэргүүтэй АН-ын гишүүд хорих ангид нь эргэхээр очсон ч уулзуулаагүй байна. Учир нь хорих ангийн зүгээс "Д.Мөнх-Эрдэнийг цахим уулзалт зохион байгуулах журмыг удаа дараа зөрчсөн" гэх үндэслэлээр 30 хоног уулзах эрхийг нь хассан шийтгэл ногдуулсан хэмээн АН-ын гишүүдэд тайлбарлажээ. Зөвхөн УИХ-ын гишүүн гэдгээр нь үндэслэн УИХ-ын гишүүн Д.Ганбатыг Д.Мөнх-Эрдэнэ болон хорих ангийн даргатай уулзуулжээ.

Шүүхээс түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж, 1 жил 10 сар хорих ял оноосон билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
103.161.242.163

ГАНБАТ ШОУДАХГҮЙ БАЙНА, ТУСГАЙГИЙНХАН ЗОДСОН ГЭДЭГ НЬ ХУДЛАА БАЙХАА.

гүнбалай
1 жилийн өмнө
202.21.108.18

Ганбат хөлдүүд өөр хийх ажил алга уу?. Сонгууль дөхөж байна. бидоноо арай боловсронгу болгох загварын уралдаан зарлахгүй юм байх даа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.