Увс аймгийн Сагил сумын нутаг дахь хилийн хэсгээр энэ сарын 17-ны үүрээр хил зөрчиж орж ирсэн Тувагийн иргэдийн нэг нь манай хилийн цэргийн алба хаагчдын бууны суманд өртөж амиа алджээ.
Тувачууд манай хилийн торон хаалтыг тасалж байхад нь хилчид үйлдэл дээр нь илрүүлж, 2-3 удаа анхааруулж, таслан зогсоох үйл ажиллагаа явуулсан гэнэ. Гэвч хил зөрчигчид анхааруулгыг үл ойшоож, Сагил сумын нутгийн гүн рүү зугтсан учраас хилчид буудахад нэг оногдсон аж. Зугтсан хоёр иргэнийг нь эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, морьдынх нь мөрөөр мөшгөхөд өөр газраар дамжин явсаар Тувагийнхаа нутагт орсон байсан тухай орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ.
Хил дээр хүний амь хохирсон хэрэг гарсан учраас Увс аймаг дахь Цагдаагийн газрынхан Сагил сумын нутагт ирж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснийг ч мөнөөх эх сурвалж хэлсэн юм.
Хилийн тухай хуулийн 48 дугаар зүйлд улсын хил хамгаалах байгууллагын хамгаалалтад байгаа объектод хүч хэрэглэн халдсан, халдахыг завдсан, улсын хил дээр үүссэн өдөөн хатгалга, хил зөрчигчийн үйлдлийг өөр арга, хэрэгслээр зогсоох боломжгүй үед галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоо яая гэхэв.Хүний нутагт хил зөрчин орно гэдэг амины үнэтэй гэдгийг тува ах дүүс ойлгох байлгүй.
Хасагуудад оросуудад хошногдуулж байж энэ муу туюа нар бас юу ч билээ
Дорд үзэж давраад бна гэж юу бхав дараагийн хтл зөрчигч нарт сайхан сануулга болсон гэж бодож байна манай хилчид мундаг бна
орж ирж мал тууж гардаг биз дээ
Тэр цэргийг шагна
Үүргээ сайн биелүүлж байгаа хилийн дугаар ангийн хамт олонд талархаж байна Монголын газар нутагт зөвшөөрөлгүй хэнч халдах эрхгүй
Хохь нь. Тусгаар улсын хилийг бүдүүлгээр зөрчиж орж ирсэн, хилчдийн сануулгыг тоосонгүй. Буудах нь зөв. Муусайн тувачууд хүртэл биднийг элэг барьж доромжилдог.
Оросуудын санаатай хийж байгаа үйлдэл...зориуд ийм асуудал гардуулахын цаана Монгол Улсын Ерөнхийлөгч тэр үед оросын Ерөнхийлөгчтэй уулзахын өмнө зориуд ийм асуудал гаргуулсан...
Mash zuv alah heregtei anhnii ch bish hed heden udaa orj garsan bolool tegj bfaa
ХЦА байлдагч нар буудсан бол Манай хилийн цэрэг иймэл сайхан бэлтгэлтэй сайн эх орноо манаж байна амжилт . Цаашдаа ч хэнээ ч айхгүй хилрүүгээ оруулж байгаад буудах хэрэгтэй бүүр давар юмнуудыг
Хилээ сайн хамгаалсан бна Баярлалаа Энэ л Монгол хүн шүү
Хилээ сайн хамгаалсан бна Баярлалаа… энэ л Монгол хүн шүү !!!
Eh ornoos hamgaalah ni er tsergiin vvreg baihaa tiimees odoo estoi yay gehewdee tsergvvd vvrgee sain bielvvlsen bna amjilt
зөв
Мундаг хилийн цэрэг гэхдээ миний хүү увс аймагт хил хамгаалахаар явсан аймаар бна шүү
Нэгэнт манай нутгийн гүн рүү зугтсан юм бол буудаж алахгүйгээр араас нь нэхэн хөөж, шуурхай баривчлах боломж байдаггүй юм уу?
хил зөрчигч бол хил зөрчигчил байдаг шүү дээ Улсынхаа дархан хилийг сонор соргог хамгаалж байгаа хилчин дайчиддаа баяр хүргье
Маш зөв арай хүн алсан гээд хэрэг үүсгээд хорихгүй биздээ манайхан чадах л байх шүү мундаг хилчин цэргүүдээ улам их амжилт хүсье