УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хууль санаачлагч хариулт өгч байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Хуулийн өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжмээр байна. Гэхдээ цаана нь тодорхой үндэслэл хэрэгтэй байна. Манай улс ялын бодлого хэр чанга улс вэ. Чангалахаар гэмт хэрэг буурдаг уу? Нийтээрээ нийгмийн сенсааци дэгдэхээр ялын бодлого ярьдаг болчиж. Олон улстай харьцуулбал манай улс хаана нь явдаг вэ? Цээрлүүлэх замаар урьдчилан сэргийлэхээс өөр ямар бодлого чиглэл энэ хуульд орсон бэ? Улс орныг ялжуулж, эрүүлжүүлэлгүйгээр яаж тайван амьдрах вэ?
Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:
-Сэтгэл хөөрлөөр Эрүүгийн хэрэгт ял шийтгэлийг оноож болохгүй. Би сэтгэл хөөрлөөр хандаагүй, сошиал давалгаанд хандаагүй. Судалгаа шинжилгээтэй асуудалд хандаж байна. Манай улс 2002-2017 оны хооронд буюу хуучин Эрүүгийн хууль хэрэгжих хугацаанд бага насны хүүхдийн эсрэг ял шийтгэлийн бодлого чанга байсан. Хүчиндсэн, алсан гэмт хэрэгт дунджаар 22 жил өгдөг байсан. 2015-2023 оны байдлаар манай ялын бодлого яалт ч үгүй суларчээ. 10-15 жилийн ял авдаг болчиж. Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг бол эрүүл хүнээс гарамгүй үйлдэл. Дахин давтан үйлдэгдэх өндөр магадлалтай. 20 гаруй хувь нь дахин гэмт хэрэг үйлддэг. Баталгаа гэвэл талийгаач охины талаар шуугисан долоо хоногт нийгмээрээ нойргүй хонолоо. Үр дүнд нь яг тэр долоо хоногт хүчиндэх гэмт хэрэг 78,9 хувиар огцом өссөн. Харин өнгөрсөн долоо хоногт 60 хувиар буурлаа.
Би юу хэлэх вэ гэвэл, бага насны хүүхдийн гэмт хэргийн хохирогчдыг гаргах, сурталчлах бол реалити шоу биш. Та үнэхээр хайрлаж, эмзэглэж байгаа бол бага ярь. Дараагийн хохирогч болох тэр үйлийг дэврээхгүй байгаад тусалж байна гэсэн үг шүү дээ. Өвчтэй хүмүүст сэдэл өгөөд байна.
Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт ял авсан хүнийг 20 жил хориод, дахин 10 жил цахим гав зүүнэ. Тэр үйлдэгдсэн этгээдийг олон нийтэд зураг хөрөгтэй нь гаргаж сануулна. Энэ бол урьдчилан сэргийлэх үйлдэл. Ял шийтгэлийн бодлогыг чангаруулах биш урьдчилан сэргийлэх хүрээнд ийм бодлого баримталж ажиллана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв! Гэхдээ л устгасан нь дээр дээ
Педофилүүд бие биенийнхээ үйлдлээр өдөөгддөг юм байна. Давтан үйлдэлтэй хүн засрахгүй устгах хэрэгтэй
Зөв өө .цаазлах хэрэгтэй.
Цааз нь дээр дээ
Зөв зөв өршөөлд хамруулдаггүй суларсан бол хянадаг давтсан бол алдаг байя
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу