СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-10-18

Г.Занданшатар: НАӨТ-ын буцаалтыг нэмэгдүүлэх бүрэн боломж бий

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын дарга Г.Занданшатар Орос-Монголын парламент хоорондын комисс байгуулсан нь хууль зөрчсөн гэх мэдээлэлд тайлбар өгөв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Олон улсын харилцаа улс төр, парламент, эдийн засаг, соёл, хүмүүнлэг гээд олон хэлбэрүүдтэй байдаг. Парламентын харилцаа нь дэлхий нийтэд байдаг жишиг, олон улсын харилцааны хэв маяг. Түүнийгээ баталж нотолж ярих ёстой С.Баярцогт дарга. Ийм асуудал яагаад ярьж байгааг гайхаж байна. Улс төржөөд байгаа юм уу, өөр шалтгаан байгаа юм уу, би мэдэхгүй байна.

Жишээлбэл, ирэх онд Монгол, Хятадын хооронд парламентын байнгын ажиллагаатай механизм байгуулагдсны арван жилийн ой тохионо. 2014 онд анх ингэж байгуулагдах үед нь С.Баярцогт УИХ-ын дэд дарга байсан, анхдугаар хурлыг нь хийж байсан. Энэ сарын сүүлээр Монгол Улс, Европын холбооны парламент хоорондын байнгын ажиллагаатай зөвлөлдөх механизмын хурал болно. Ийм найрамдлын бүлэг байгуулдаг, ажлын хэсэг байгуулдаг, хамтын ажиллагаа хийдэг нь түгээмэл байдаг.

Харин юу хэлэлцэж, ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг нь чухал шүү дээ. Манай улс шатахууны хоригоос гарсан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг татварын болон татварын бус хориг саадгүйгээр нэвтрүүлэх улс төрийн яриа хэлэлцээрт хүрсэн. Энэ бол эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой.  Яагаад үүнийг ярихгүй байгаа юм бэ? Олон улсын харилцаанд маш нухацтай хандах ёстой.

-НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож нэмэх нь бүтэхгүй зүйл гэж Сангийн сайд хэллээ. Үүн дээр? 

-. Болох боломж бололцоо байгаа гэдгийг манай эрдэмтэн судлаачид ярьж байгаа. Төсөв, эдийн засгийн байнгын хороо ажлын хэсэг байгуулна. Тэр ажлын хэсэг дээр энэ талаар ярилцана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
1 жилийн өмнө
66.181.186.204

Зөв. Иргэдйн амьдрал хүндэрч байгааг Сангийн сайд мэдсээр байж яагаад ийм идэвхигүй байр суурь илэрхийлж байгаа нь ойлгомжгүй. Учир шалтгаан байгаа л байх. Тэгэхдээ иргэддээ аль болох боломж олгохыг хичээх хэрэгтэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.