СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-10-18

🔴LIVE: Б.Жавхлан: НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгох санхүүгийн боломж байхгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлангаас НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлэх эсэх асуудлаар байр суурийг нь сонслоо.

Сангийн сайд Б.Жавхлан:

-НӨАТ-ын таван хувь болгох ямар ч боломжгүй. Иргэдээс ирсэн санал 100 мянганд хүрвэл цаашдын процесс яаж явахыг мэдэхгүй байна. 5 хувь болгон нэмэгдүүлэх төсвийн ямар ч орон зай ирэх жил байхгүй.

Далд эдийн засгийн ил болгох нэг хэлбэр. Иргэнээ урамшуулж байгаа хэлбэр. 2015 онд 46 хувьтай эхэлж байсан бол одоо 69 хувьтай байна. Төсвийн орлогын 24 хувийг НӨАТ бүрдүүлж байгаа.

НӨАТ бол нэмүү өртгийн албан татвар. Эргэж ямар нэгэн нөхцөлгүйгээр авч байгаа зүйл. Энэ бол буцаан олголт биш урамшуулал юм. Үүнийг буруу тайлбарлаад байх юм.

НӨАТ нь дэлхийн 175 улсад хэрэгждэг нийтлэг сонгодог татварын систем. Харин урамшуулал өгдөг улс манайд байгаа.

Ер нь Ирэх жил НӨАТ-т 400 тэрбум төгрөг гэж тооцоолсон. Үүнийг 5 хувь болгоно гэхээр 600 тэрбум төгрөг болгоно гэсэн үг. Төсөв өргөн барьсан энэ үед ийм их хэмжээний мөнгийг гаргах ямар ч боломжгүй.

УИХ-ын даргатай уулзсан. Нөхцөл байдлыг нь тайлбарласан. Ямар ч байсан санал асуулгыг харъя гэж байх шиг байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.57.92.42

Тавилга цах бараа зэрэг өндөр үнэтэй бараа авахад НӨАТ ын баримт авах уу 5% хасуулж авах уу гэж асуудаг нэгэнт сугалаанд хожихгүйгээс хойш ихэнх нь 5% хямдруулж авдаг Өндөр үнэтэй бараа зардаг бүх лангуу энэ аргыг хэрэглэдэг. Зарж байгаа болон худалдан авч байгаа хэн хэндээ ашигтай энэ аргыг дийлэнх газар Хүнсний дэлгүүрээс бусад нь ашигладаг. 5% буцаадаг болбол бүх газраас НӨАТ өө нэхэж авдаг болно.

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.61

Iim bolomjtoi bolson yum baihdaa gej gaihaj baiv. Songuuliin surtalchilgaa gej teneg zuil setgehdee sangiin said zereg ediin zasgaa gartaa atgaj bgaa humuusteigee zuvluduggui tolgoi yu.

Иргэн
1 жилийн өмнө
103.140.10.200

Өөрснөө гудрах болхоороо мөнгөтэй иргэдэд өгөх болхоороо мөнгөгүй энэ муу жавхлан ер нь хаашаа хулгайч вэ

DR. ADITYA
1 жилийн өмнө
102.89.23.238

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.