СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улсын харцага Н.Батзаяа: Намайг эрэн сурвалжлаагүй

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
7 сарын өмнө

Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын харцага Нямаагийн Батзаяаг хуулийн байгууллага шалгаж, улмаар эрэн сурвалжилж байгаа талаар хэвлэлд мэдээлжээ. Тодруулбал, түүнийг “Динатос” ХХК компаниар дамжуулж 2021 онд Ховд аймгийн Манхан сумын гурван замын бэлчир дэх Төлбөр авах цэгийн пүүний тендерт шалгарч, ажлаа чанаргүй гүйцэтгэсэн хэмээн буруутгасан гэх мэдээлэл бий. Тус тендерийн ажил нь 953 сая төгрөгийн өртөгтэй ба ажлаа гүйцэтгэхдээ нэг талын автопүү нь түвшин зөрүүтэй хийгдсэн хэмээн захиалагч тал үзэж, гүйцэтгэгч талд шаардлага тавьсан ч биелүүлээгүй гэх үндэслэлээр түүнийг хуулийн байгууллагад хариуцатгагчаар татсан гэх мэдээлэл байгаа юм.

Харин Улсын харцага Н.Батзаяа хуулийн байгууллагад шалгагдаж, эрэн сурвалжлагдаж байгаа гэх дээрх мэдээллийг үгүйсгэсэн юм. Түүнээс дараах мэдээллийг авлаа.

-Таныг “Динатос” ХХК компаниар дамжуулж, Ховд аймгийн Манхан суманд авсан тендерийн ажлаа чанаргүй гүйцэтгэсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл байна?

-Надад тийм компани байхгүй. Тэр чинь өөр эзэнтэй, тамгатай компани. Төрийн тендер авсан зүйл байхгүй. Найз нөхөддөө л туслаж явсан байх. Намайг шалгасан бол би очоод тайлбар мэдээллээ өгчихнө.

-Таныг хуулийн байгууллага шалгаагүй юм уу?

-Намайг шалгах ямар ч үндэслэл байхгүй. Би тэр компанид нэг ч хувь эзэмшдэггүй. Миний найзын компани. Ямар ч хамааралгүй. Наад компаний чинь эзэн нь Баяржаргал гэж хүн бий.

-Цагдаагийн байгууллагаас нэг ч удаа дуудаагүй гэж үү?

-Намайг шалгасан, эрэн сурвалжилсан зүйл огт байхгүй. Би одоо Монголынхоо ард түмний дунд явж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.