“Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадамд амжилттай сайн барилдсан бөхчүүддээ Ховд дэвжээнийхэн хүндэтгэл үзүүлжээ.
Тус дэвжээнээс чөлөөт бөхийн эрэгтэй -65 кг-ийн жинд ОУХМ Т.Тулга алтан медаль, Чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний шигшээ багийн тамирчин, Улсын харцага Г.Ганхуяг хүрэл медаль хүртсэн юм.
Тэднийг Ховд дэвжээний тэргүүн Монгол Улсын заан Ч.Батзориг, Улсын заан Ц.Мягмарсүрэн тэргүүтэй тус дэвжээнийхэн хүлээн авч, ОУХМ Т.Тулгыг автомашинаар урамшуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мундаг байна аа. Тив дэлхийг амжилт гаргасан хүмүүсээ ингэж үнэлэх хэрэгтэй.