Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 9080 га газрыг "Манай газар тул буцаан авна" хэмээн Дархан уул аймгийн удирдлагууд мэдэгджээ.
1981 онд Дархан-Уул аймгийг Сэлэнгэ аймгаас тасалж, шинээр байгуулсан түүхтэй. Гэтэл "хойноос ирээд хот минийх" гэдэгчлэн Дарханчууд 2015 онд эхний удаа Сэлэнгийн газраас авна гэж ярьсан бол энэ удаад дахин санаархаж байгаагаа илэрхийлжээ.
Түүхийн хугацаанд аймаг сумдыг нэгтгэх хилийн цэсийг өөрчлөн тогтоох олон шийдвэрүүд гарч байсан ба тухайн газар нутагтай холбоотой хамгийн сүүлд гарсан баримт бичиг буюу БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1978 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хилийн цэсийг баталсан нь одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Тус газарт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэд аж ахуйн нэгж газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр олон жил тогтмол үйл ажиллагаа явуулсаар ирсэн юм.
2015 онд Дархан-Уул аймгийнхан энэ яриаг гаргасны дараа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, Геодези зурагзүйн газраас шалгалт, дүн шинжилгээ хийгээд "Уг газар нь маргаангүй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр. Хилийн цэсийн зарлиг тогтоолд өөрчлөлт орохгүй" гэсэн дүгнэлт гаргажээ.
Ингээд эргэлтийн цэгүүдийг тодорхойлж, нэгдсэн шийдвэрт хүрч, уг асуудалд цэг тавьж байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үхэртийн хөндий манайх.