СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үндэсний хөрөнгө оруулалтын банканд явуулж буй хяналт шалгалт үргэлжилж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Монголбанкнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Хянан шалгагч томилон ажлуулж байгаа билээ. Албаны эх сурвалж “Үндэсний хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг сайжруулах хүрээнд Монгол банкнаас Хянан шалгагч томилон ажиллуулж байгаа. Хянан шалгагч томилсон нь бараг жилийн өмнөх үйл явдал” гэлээ.

Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө мөнгө байршуулсан гэх мэдээлэл цацагдсантай холбоотойгоор энэхүү шалгалтын ажлыг эхлүүлсэн юм.

Түүнчлэн хотын экс дарга Д.Сумьяабазар нь ногоон авбусны худалдан авалттай холбоотой асуудалд нэр холбогдсон билээ. Иймд албан бус мэдээллээр түүний эзэмшлийн Үндэсний хөрөнгө оруулалтын банканд хяналт шалгалт явуулж байгаа гэх мэдээлэл ч байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
1 жилийн өмнө
202.55.188.109

Долгорсүрэнгийнхэний шунал барагдахгүй энэ их хулгай худалын хөрөнгөө авсандаа аваад орохуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.