"CU" сүлжээ дэлгүүрийн ажилтан руу сүх далайж, айлган сүрдүүлсэн хэрэг гарчээ. Уг сүх барьж танхайрсан иргэний дүрс бичлэг, мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.
Тухайн үед дэлгүүрийн ажилтан ямар нэгэн гэмтэл учруулаагүй учир цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгөөгүй байна. Гэсэн ч биедээ зэвсгийн чанартай зүйл авч явах, түүгээр бусдыг заналхийлэх нь гэмт хэрэг учир зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.