19 дэх удаагийн Азийн наадам есдүгээр сарын 23-ны өдөр Хятадын Жөжян мужийн төв Ханжоу хотод эхэлж, аравдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжиллээ.
Энэ удаагийн наадамд 45 улсын баг тамирчид 40 спортын 61 төрөлд хурд, хүч, тэсвэр тэвчээр, оюун ухаанаа уралдуулснаас Хятад улс энэ удаагийн 201 алт, 111 мөнгө, 71 хүрэл медаль хүртлээ.
Зүүн Хятадын Жежянь мужийн Ханжоу хот энэ удаагийн наадамд зориулж шинээр 14 спортын барилга байгууламжийг ашиглалтад оруулсан. Энэ удаагийн наадам нийт 44 байршилд тэмцээн уралдаанаа явуулсан бөгөөд үүний 30 нь өмнө нь байсан бол 14 нь будаг нь ханхалсан шинэхэн ажээ.
Ихэнхи барилга байгууламжууд Ханжоу хотод боловч зарим тэмцээн уралдаанууд Жинин, Нинбо, Шаошин, Вэнжоу зэрэг ойр хотуудад болжээ.
Ханжоугийн Азийн наадмаар 610 сая юань буюу 83.5 сая ам.долларын 3.05 сая гаруй тасалбар зарагдсан гэж зохион байгуулагчид бямба гаригт мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.