Хүүгийнх нь аминд хүрсэн хэрэг илрэхгүй таван жил болж байгаа талаар талийгаач Т-ийн ээж, хохирогчийн өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ.
Талийгаачийн ээж:
-2017 оны гуравдугаар сарын 14-өөс хойш өнөөдрийг хүртэл хууль шүүх, цагдаа, прокурорын байгууллагад хуулийн дагуу хандаж ирсэн боловч шударга шийдсэнгүй. Хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч нь авлигын хэргээр шийдэгдсэн ч хүүг минь хөнөөсөн хэрэг ахиц гарсангүй. Бид маш гомдолтой байна. Тиймээс хэвлэлд хандаж байгаа юм шүү. Миний хүү одоо амьд байсан бол 31 настай байх байлаа. Энэ хэргийг үнэн мөнөөр нь шийдэж өгөхийг хуулийн байгууллагаас хүсэж байна.
Хохирогч Т-ийн өмгөөлөгч:
-Шүүхийн шийдвэр гарч нэгэнт баталгаажсан учраас бид хуулийн дагуу нээлттэй мэдээлэл хийж байгаа юм.
Энэ хэрэг анх 2017 гуравдугаар сарын 14-ний өдөр болсон. Талийгаач Т нь "Барс" зах дээр хүнс ногоо худалдан борлуулдаг Чинзориг гэгч ченжид зодуулж нас барсан. Өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгаа шалтгаан нь хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч авлига авч, прокурор нь хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүх нь цагаатгасан байдаг юм. Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Г.Батсайхан гэгч хэргийг мөрдөн шалгаж байгаад энэ хэргийг будлиантуулах зүйл хийсэн байдаг. Тухайн хэргийг шалгаж байсан прокурор Н.Мөнхцэцэг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хохирогчийн ар гэрийн зүгээс Улсын ерөнхий прокурорт хүртэл гомдол гаргаж, хэргийг дахин сэргээн шалгасан. Гэтэл хэргийн нотлох баримт хангалтгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан.
Шат шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид Улсын ерөнхий прокурорт хандсаны дараа Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Г.Батсайхан нь авлига авсан гэдэг нь илэрч, шалгагдаж эхэлсэн. Г.Батсайхан нь 2021 онд анхан шатны шүүхээс 4 жилийн хорих ял авсан ч, давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг торгуулын ял болгон өөрчилсөн байдаг.
Хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч нь шүүхээр гэмт буруутай нь тогтоогдсон учраас талийгаачийн амиа алдсан хэргийг сэргээн шалгах шинэ нөхцөл байдал үүссэн. Иймээс Баянгол дүүргийн шүүхэд өнгөрсөн жил хандсан. Гэтэл шүүхийн байгууллага ямар нэгэн хариу өгч, асуудалд шударгаар хандсангүй. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллага шударга ёсны төлөө ажиллахгүй байна. Эрх мэдэл, мөнгөтэй хүний талд ажиллаж байна.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т-ийн гол судасны цүлхэн нь хагарч нас барсан гэж үзсэн. Гол судасны цүлхэн нь хагарвал хүн газар дээрээ амьсгал хураадаг. Гэтэл талийгаач нь болсон явдлын дараа зоориноос өөрөө гараад алхаад явсан мэтээр худал баримт бүрдүүлсэн. Энэ үндэслэлээр л хэргийг хаасан. Энэ хэргийг дахин сэргээн шалгахыг хуулийн байгууллагаас шаардаж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өдрийн мэнд элэг нэгт Монголчуудаа би Эрдэнээ зарахаа боль хууль бус тул бөөр Би Элон Маскийн буяны байгууллагаас асар их санхүүгийн дэмжлэг авсан бизнесээ дэмжихийн тулд надад 150,000 доллар хандивласан, яагаад одоо хүртэл зараад байгаа юм дэлхийн хамгийн баян хүн чин сэтгэлээсээ тусалж байхад https://www.bbc.com/news/business-64645888 тэдэнтэй холбогдоно уу elonxm23@gmail.com www.muskfoundation.org санхүүгийн дэмжлэг авах Би ашиг хүртэгч байсан тул амжилт хүсье