Дорноговь аймгийн Сайншанд суманд алга болсон 12 настай охиныг эрэн хайх ажиллагааг Дорноговь аймгийн Мандах сумаас Өмнөговь аймгийн Манлай сумын хооронд өргөн цар хүрээтэй зохион байгуулж байгаа билээ. Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр 100км-ийн радиуст эрэн хайх ажиллагааг явуулж байгаа аж.
Эрэн хайх газрын хамрах хүрээ их, гуу жалга ихтэй газруудад автомашин явах боломжгүй тул мотоциклиор хайх, дрон нисгэх зэргээр эрлийн багийнханд туслахаар “One Life” авто мото клуб, Өмнөговь аймгийн "Галба моторс" клубын залуус газар дээр нь очсон ч цагдаагийн байгууллагаас зөвшөөрөөгүй байна. Энэ талаар “One Life” авто мото клубын гишүүн Э.Төгөлдөрөөс тодрууллаа.
-Та бүхэн охины алга болсон газар очиж, эрэн хайх ажиллагаанд оролцох хүсэлт тавьсан ч цагдаагийн байгууллагаас зөвшөөрөөгүй гэж сонслоо?
-Цагдаагийн байгууллагаас “Эрэн хайх ажиллагаанд зөвхөн мэргэжлийн байгууллага ажиллана. Хувь хүний туслалцаа авах боломжгүй” гэж байна. Бид нарын хувьд охины ар гэрийн хүсэлтийн дагуу хайхаар очсон. Ар гэрийнхэн нь “Гуу жалга ихтэй учраас автомашинаар хайхад зарим газрыг орхигдуулаад байна. Тиймээс бартаат замд зориулсан мотоцикль хэрэгтэй байна” гэсэн хүсэлт тавьсан учраас очсон.
Цагдаа, хүчний байгууллагаас оролцуулах боломжгүй гэсэн учраас бид тэдний тайлбарыг хүндэтгээд эрлийн ажилд нь оролцохгүй болж, хот руу буцахаар явж байна.
-Зөвхөн цагдаагийн байгууллага эрэн хайх ажлыг зохион байгуулна гэж буй шалтгаан нь юу юм бол?
-Охин сураггүй алга болоогүй, гэмт хэргийн шинжтэй учраас мэргэжлийн байгууллага эрэн хайх ажлыг зохион байгуулах ёстой гэж тайлбарласан.
-Та бүхэн эрэн хайх ажлыг зохион байгуулахаар хэдүүлээ явсан бэ?
-Нийт гурван клубын арав гаруй залуус очсон. Бид цагдаагийн байгууллагын ажлыг хүндэтгэж байгаа. Тиймээс олон зүйл яримааргүй байна. Охиныг эрэн хайх ажлыг зохион байгуулж буй мэдээллүүд нь ч нууц байх ёстой гэж бодож байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Залуусыг оролцуулахгүй. Зааварыг нь өгөөд
Цагдаагийн бүдүүн дарга нар нэр хүндээ бодож л дээ. Цагдаагийнх биш ард иргэд оллоо гэж хэлүүлэхээс айсан байна
Мэргэжлийн гэнээ. Яс юман дээр та нарын ад үзээд байдаг хэдэн жолооч нар хэрэгтнийг бариа биз дээ. Юү ч хийхгүй байж нэр төрөө боджээ.