Улсын аварга О.Хангай АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Тэрбээр хэд хоногийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намайг 2017 онд допингийн шинжилгээ өгөх үеэр нэр бүхий бөх шээсээ солих гэж оролдоод баригдаж байсан.
Тухайн бөхийг допингийн шинжилгээнд бүдрэх нь үү гэж харж байсан ч тийм зүйл болоогүй. Хянаж байгаа эмч болон хянагчтайгаа хуйвалдаад шээсээ солих бүрэн боломжтой юм билээ” хэмээн дурьдаж байв.
Түүний энэхүү мэдээлэлтэй нь холбогдуулан АТГ-аас мэдүүлэг авсан аж.
Мөн АТГ-аас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлагуудыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг өөрчилдөг байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ахын дүү хэрэггүй
Hamgin heregtei mal mini.chi dopingchin nuhur vv.neg hamsaatan ni bololtoi.shalga.uuruu ch shalgagdana.
Яагаад шударга үнэн илчлэгдэхээс айгаад байнаа? Хангай аварга Монгол бөхөд нүүрлэсэн мөхөл рүү түлхээд байгаа допинг гэгч хортой л тэмцэж байна. Анх л хэзээч допингийн эсрэг гэдгээ хэлж байсан. Та нар тийм л бөхөө дээдэлдэг шударгаар хүч үзэхийг хүсдэг юм бол одоо нэгдэж дуу хоолойгоо нэгтгээч!! Хангай тэгээд хүн чанар гаргана гээд Бадарчийг өмөөрөх болж байна уу? Шударга үнэн гэж хашгирах дуртай хүмүүсийн царай одоо л харагдана даа!!
Хүн чанартай гээд допинг хэрэглэсэн Батсуурийг өмөөрөх үү. Тариа хийсэн хүнтэй, эрүүл хүн барилдах боломжгүй талаар бөхчүүд өөрсдөө ярьдаг. Шударга үнэн гэж байдаг юм бол одоо арга хэмжээ авах цаг нь болсон