Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлагуудыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг өөрчилдөг байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгаж буй юм. Дээрх асуудал үүссэнтэй холбогдуулан Улсын арслан М.Бадарчийн байр суурийг сонслоо. Тэрбээр Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 9 даван түрүүлсэн ч допингийн шинжилгээнд бүдэрсэн. Гэвч Улсын арслан М.Бадарч допинг хэрэглээгүй хэмээн тайлбар хийж буй.
-Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлагууд бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж эхэллээ. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Хууль хүчний байгууллага цаад талын “но”-г нь илрүүлчих шиг боллоо. Допингийн эсрэг төвийнхөн ямар алдаатай үйл ажиллагаа явуулж байсныг нь мэдчих шиг боллоо гэж бодож байна. Өөр хэлэх зүйл алга.
-Та допинг хэрэглээгүй гэдэг байр суурин дээрээ байгаа юу?
-Би өөрийгөө 100 хувь мэднэ. Хүн өөрөө өөрийгөө 100 хувь мэддэг байхгүй юу.
-Та допинг хэрэглээгүй гэдэг байр суурин дээрээ хатуу байгаа бол хэвлэлийн бага хурал зарлаад олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй юм уу?
-Би допинг хэрэглээгүй гэдэг байр сууриа илэрхийлж байгаа шүү дээ. Хуулийн байгууллага шалгаж байхад би олон зүйл ярих нь дэмий байх.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зассс.соотон халтар дүйвээнээр гэгчээр энэ одоо худлаа энхийн цагаан тагтаа болох гээд яадаг юм?допинг илэрсэн хүмүүсийн шинжилгээг л мөнгө авч эрүүл гэж сольдог байсныг шалгаж байгаа болохоос энэ бид 2-н шээсэнд допинг хийгээд сууж байна гэж юу бхав дээ.тусгай лацтай явдаг шинжилгээ.өөрөө явж Б сорьцоо задалж өгсөн бас л допингтой гарсан биз дээ