Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр болон албаны өрөөнд нь өчигдөр нэгжлэг хийсэн. Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж допингийн шинжилгээний хариуг хувийн хаягаараа авч, допинг илэрсэн бөхчүүдийн нэрсийг нуудаг гэх асуудлаар шалгаж буй. Тус байгууллагын албан өрөөнөөс допингийн эсрэг хориотой эмийн жагсаалтад орсон эм, бэлдмэл олдсон гэх мэдээлэл цацагдсан. Дээрх асуудлаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын нягтлан бодогч н.Батцэцэгээс утсаар дараах мэдээллийг авлаа.
-Танай байгууллага дээр өчигдөр АТГ-аас нэгжлэг хийж, хяналт шалгалт явуулсан юм байна. Та тухайн үед байсан уу?
-Би байсан. Мөн манай гүйцэтгэх захирал байсан.
-Танай байгууллагын өрөөнөөс допингийн төрлийн бодис илэрсэн гэдэг мэдээлэл цацагдлаа. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Энэ нь шиг худлаа мэдээлэл байхгүй шүү. Худлаа мэдээлэл яваад байна.
-Тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарыг саатуулсан уу, гадуур байцааж байгаа юу?
-Би мэдэхгүй байна. Би гадуур эмнэлэгт үзүүлээд явж байна. Ажилд дээрээ очоогүй байна.
-Энэ хэрэгтэй холбогдуулан өөрийг чинь шалгасан уу?
-Намайг шалгаагүй. Өөр зүйл ярих боломжгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.