СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхий нийт нэг удаагийн хуванцар савнаас татгалзаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Энэ сарын эхний өдрөөс Англи улс нэг удаагийн зарим хуванцар бүтээгдэхүүний хэрэглээнд хориг тавих шийдвэрээ хэрэгжүүлж эхэлжээ.

Шинэ дүрэм журмын дагуу дэлгүүр, зочлох үйлчилгээний бизнес эрхлэгчид хуванцар хоолны хэрэгсэл, агаарын бөмбөлгийн иш, полистирол аяга зэргийг нийлүүлж худалдаалах боломжгүй болж байна.

“Хог хаягдлыг бууруулж, байгаль орчныг хуванцар бохирдлоос хамгаалах” бодлогын хүрээнд уг шийдвэрийг хэрэгжүүлж буйгаа Засгийн газар мэдэгдсэн ч орон нутгийн удирдлагын байгууллагууд зарим компани "өөрчлөлтөд бэлэн биш байгаа"-г анхааруулсан байна. Иймд эхний ээлжинд урьдчилан савласан хоол зардаг бусад бизнес эрхлэгчдэд хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэхээр болсон аж.

Англи улс жил бүр 1.1 тэрбум орчим нэг удаагийн таваг, дөрвөн тэрбум гаруй хуванцар хоолны хэрэгсэл хэрэглэдэг бөгөөд эдгээр бүтээгдэхүүний дийлэнх хэсгийг дахин боловсруулах боломжгүй бол хогийн цэгт био задралд ороход хэдэн зуун жил шаардагддаг билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.