СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-02

С.Зориг агсны хөшөөнд түүний ах С.Баяр цэцэг өргөлөө

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
7 сарын өмнө

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт амиа алдсанаас хойш яг 25 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ өдөр талийгаачийн ар гэр болон нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд хөшөөнд нь хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон.

С.Зориг агсны ах С.Баяр болон Зориг сангийнхан өнөөдөр талийгаачийн гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Мөн Ардчилсан нам, ШИНЭН зэрэг улс төрийн хүчний төлөөлөл С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм.

Талийгаач бусдын гарт амиа алдсанаас хойш 25 жил өнгөрсөн ч гэм буруутай этгээдийг олж тогтоогоогүй байгаа юм.

С.Зоригийг хөнөөсөн хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Тагнуулийн ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.