СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

А.Ганхуяг: Ногоон автобусны мөнгө хаашаа орсныг АТГ-т хандаж шалгуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Нийслэлийн иргэдийн үйлчилгээнд явуулахаар Daewoo компаниас худалдаж авсан ногоон автобустай холбоотой асуудлаар "Zyle Daewoo" компанийн захирал болон “Тэнүүн Огоо” компаниас /2023.10.01/  мэдээлэл хийлээ.

"Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг:

-Ард иргэдээсээ уучлалт гуйж байна. Үйлдвэрийн алдаагаа Daewoo өөрсдөө тайлбарлах биз ээ. Уг автобусны үнийн тухайд зах зээлийн үнээс 30 хувь хямдруулж өгсөн байгаа. “Манайхан” 400 сая гэж яриад байгаа. 400 сая биш 336 сая төгрөг. Үүн дээр нэмээд тээврийн зардал нь 9800 ам.доллар. Вьетнамаас Замын-Үүд хүртэл шүү дээ. Автобус маань 86 мянган ам.долларын брэндийн автобус. Энэ дээр манай аж ахуй нэгжүүд, эргэлзэж байгаа нэг ч хүн алга. Хэтэрхий улс төрийн тоглолт хийгээд байна.

“Тэнүүн Огоо” ХХК-ийн хувьд өмнө нь явж байсан автобуснаас 14 төрөл дээр сайжруулсан автобус авсан гэж ойлгож байгаа. Та бүхэн автобусанд суугаад үзсэн байх. Халуун үлээх, цанталтгүй,  паартай, албадан халаагчтай гэх мэд. Яг үнэндээ замаск будаг, үйлдвэрлэлийн зүйлийг үзэж чадаагүйдээ Улаанбаатарчуудыг бухимдуулсандаа санаа зовж байна. Дээрээс нь юм хийж байгаа хүн рүү дайрдаг юм байна.

Бид Хятадаас чанарыг нь мэдэхгүй автобус авч байхаар чанарыг нь мэддэг автобус аваад эргээд, төлбөрийг нь төлье гэж байгаа юм. Манайх нэгдүгээр сард Daewoo-той гэрээгээ хийсэн. Автобусыг иргэдэд хурдан хүргэх үүднээс шахамдуулсан нь үнэн. Харамсалтай нь яаравчилснаас процедурын алдаа гарлаа. Daewoo өөрөө хариуцлага хүлээнэ биз. Бид үйлдвэрлэгч компани биш, хяналтаа л тавьсан. Тиймээс автобуснуудаа “тат” гэх шаардлага тавьсан.

"Автобус шинэ үү, хуучин уу" гэх асуудал дээр би өөрийн нүдээр харж байсан учраас итгэлтэй байгаа. Ногоон автобусыг инженер хүний нүдээр харахад будаг шунхан дээр алдаа гаргасныг хараад “цаад” компанидаа хэлсэн.

Би брэндийн автобус оруулж ирснээрээ буруутан болоод сууж байна. Даваа гаригт би АТГ, Цагдаагийн байгууллагад манай дансаар орж ирсэн мөнгө хаашаа орсныг шалгуулна. Хэрвээ, энэ тендерт илүү мөнгө авсан байх юм бол хариуцлага хүлээнэ. Капитал засвар хийгээгүй гэдэгт нүүр бардам байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.